Сайд нарын томилгооны дараа УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Сайд нар УИХ-ын гишүүнийхээ үүрэгт ажлыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллаарай гэж захъя. Хэдийгээр Засгийн газрын гишүүн болж, гүйцэтгэх засаглалд ажиллах болсон ч Та бүхэн ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүн шүү. Тийм учраас Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд тогтмол оролцож байх ёстой гэдгийг зориуд хэлье гэж бодож байна. Мөн Засгийн газрын гишүүний хувьд УИХ-д өргөн барьж байгаа хууль тогтоомж, шийдвэрийн төслүүддээ ихээхэн хариуцлагатай хандаж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, иргэд, олон нийтийн санал бодлыг тусган, үндэслэл, боловсруулалтдаа хариуцлагатай хандахыг хүсье.
- Засгийн газрын гишүүд та бүхэн захирах, захирагдах ёсыг эрхэмлэж, кабинетийн зарчмыг хатуу чанга баримталж ажиллах ёстой.
- Уул уурхайн салбар, хариуцлагатай уул уурхайн талаар их ярилаа. Тиймээс уул уурхайн салбарын хариуцлагатай, ил тод байдлыг хангах асуудалд Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллаарай. Лиценз, зөвшөөрөл олгохоос эхлээд, геологи хайгуулын ажил хийх, олборлож ашиглах хүртэлх бүх асуудал ил тод, орон нутаг, иргэд болон төр засгийн байгууллагуудад тодорхой байж, үнэлгээ дүгнэлт нь өгөгдөж, дүрэм журмынхаа дагуу явах ёстой.
- Сургуулийн өмнөх болон бага боловсролын салбарын сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэ Засгийн газар тусгайлан авч үзээсэй гэж хүсэж байна. Монголчуудын ирээдүй монгол хүүхдийн хүмүүжил, боловсрол, ёс суртахуунаас ихээхэн хамаарна. Балчир багачуудынхаа хүмүүжил, ёс суртахууныг хэрхэн төлөвшүүлэхээс ирээдүйн Монголын үнэ цэнэ тодорхойлогдоно гэдгийг мартаж болохгүй.
- Утаа, орон сууц, түлшний бүтцийг өөрчлөх гэсэн гурван үндсэн асуудлаар зөв шийдэл гаргаж, хөрөнгөө зөв зарцуулж, үр дүнд хүргэх нь зүйтэй.
- Авто замын түгжрэлийн асуудал байна. Дэлхийн аль ч том хотууд түгжрэлийн асуудлыг давхар зам, гүүрэн гарцаар л шийдэж байгаа шүү. Дөрвөн жилийн өмнөөс хэрэгжүүлсэн “Гудамж” төслөөр түгжрэлийн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгаа.
- Цэвэрлэх байгууламжийн асуудал олон удаа хөндөгдлөө. Мэргэжлийн байгууллага, хүмүүсийн үгийг сайн сонсож, хойшлуулалгүй шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Асуудлыг шийдчих боломж, хугацаа бидэнд байсан. Харамсалтай нь мэргэжлийн хүмүүсийн биш, улстөрчдийн үгийг сонсож байж цаг хугацаа алдсан тал бий.
- Олон улсын банк санхүүгийн байгууллагатай урьд нь тохирсон гэрээ хэлэлцээрүүд, хөрш орнуудтайгаа тогтоосон уламжлалт харилцаандаа Засгийн газар онцгой анхаарч, хөтөлбөр төслүүдээ үргэлжлүүлэх нь зүйтэй.
- Бидний болон олон нийтийн анхаарлын төвд байгаа эмч, багш нарын цалин хөлсний асуудлыг нийт төрийн албан хаагчдын хүрээнд, нэгдсэн байдлаар авч үзээсэй гэж бодож байна.
- Өвлийн бэлтгэл гэхээр өвс тэжээл, дулаан, цахилгааны талаар л ярих гээд байдаг. Энэ нь ч зөв. Гэхдээ өөр олон асуудал бий шүү. Удахгүй 1-2 сарын дотор малчдын гадна хонин толгойд шилжүүлснээр 10-15 сая шахам малын арьс шир бий болно. Түүнийг хэрхэн борлуулж, ашиглах вэ гэдгийг одооноос бодоорой. Малаас гардаг энэ баялгийг үнэ өртөгт хүргэж, малчдад ашиг орлого болгох ажлыг зохион байгуулах нь өвлийн бэлтгэлийн нэг хэсэг мөн.
- Ажилтайгаа танилцаж байна гэж албан өрөөндөө суух хэрэггүй. Цаг хугацаа алдалгүй газар дээр нь асуудлыг шийдэж, 2017 оны улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлыг үр дүнд хүргээрэй.
Сэтгэгдэл ( 6 )
Urlag soyliin zarim neg gazar arai l bish bainaa yalanguya guuriin teater zahiral geh emegtei ni huviin um shig avirlaj baidag gesen ene tak deer shine said ni anhaarlaa handuulah heregtei baihaa meregjliin hun l baih heregtei.
Урьд нь хийгээгуй юмаа л тоочсон бололтой Бугдийг нь эсрэгээр нь тууж байсан шуу
Naad ugee Erdenebatiin zasagt heleh n yasiin ....
Даваасүрэнг Сангийн Яаманд өгсөн бол Оюутолгойтой бага боловч дайтах байсан байж магад. Гэтэл Хүрэлбаатар гэдэг харийн хөлсний хулгайчийг тавьчих юмдаа. Нямка бол яг цагаа олсон, сайн тохирно. Бусад нь бол ёстой ялаа үргээхэд ч хэрэггүй мануухай нар гээд ойлгочих доо, новш гэж.
3-4 сайдаас бусад нь хэрэг алга. Яана даа гэмээр өрөвдмөөр амьтад сайд боллоо. Өөрсдөа хирээ мэддэггүй, ичдэггүй юм байх даа?!?! Арай гайгүй нь Нямдорж, Хүрэлбаатар, Цогтбаатар, Даваасүрэн, Бат-Эрдэнэ нар юмуудаа.
odoo yu hiihev dee 2016 ond mergejiln hvmvvc gadnaas taviad yavah bsan. bvgd enhboldin buruu 20 ond bhgvi amrah munguu ideh geegvi