Гадаад улсын хууль тогтоомжийн эх сурвалжууд

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гадаад улсын хууль тогтоомжийг сонирхон судалж, харьцуулсан судалгаа хийж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулж зарим улс орны хууль тогтоомжийн англи хэл дээрх эх сурвалжийг танилцуулж байна. 

Хууль тогтоомжууд нь гол төлөв хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны албан ёсны эх сурвалжид байрлаж байгаа тул та бүхний судалгаа, шинжилгээний ажилд дөхөм болно гэж найдаж байна. 

1. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс - www.cgerli.org 

Тус улсын хууль тогтоомжийг Германы хууль тогтоомжийн мэдээллийн төв (Centre for German Legal Information)-ийн албан ёсны цахим хуудсаас авах боломжтой. Мөн энэ цахим хуудсаас англи хэл дээрх шүүхийн шийдвэрүүд, хууль зүйн холбогдолтой баримт бичгүүд, өгүүлэл нийтлэлүүдийг унших боломжтой.

Хууль тогтоомжтой энд, шүүхийн шийдвэртэй энд, бусад материалтай энд дарж танилцана уу. 

2. Америкийн Нэгдсэн Улс - www.loc.gov

АНУ-ын Конгрессийн номын сангийн цахим хуудас нь тус улсын холбооны болон муж улсын хууль тогтоомж (statute) -ийн мэдээллийн үндсэн эх сурвалж юм. Энэ цахим хуудсаас хууль тогтоомжийн цахим хувилбарыг авч үзэхээс гадна судалгааны тайлан, номын сантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Холбооны хууль тогтоомжийн сантай энд, муж улсын хууль тогтоомжийн сантай энд, судалгааны тайлантай энд  дарж танилцана уу.      

3. Бүгд Найрамдах Солонгос Улс - www.moleg.go.kr

БНСУ-ын Хууль зүйн яамны албан ёсны цахим хуудас нь тус улсын хууль тогтоомжийг англи хэл дээрх эх сурвалж болно. 2014 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар тус санд нийт 912 хууль тогтоомж байна. 

Та ЭНД дарж БНСУ-ын хууль тогтоомжтой англи хэл дээр танилцана уу. 

4. Япон улс - www.japaneselawtranslation.go.jp

Япон улсын Хууль зүйн яамнаас өөрийн улсын хууль тогтоомжийг гадаадын судлаачдад сурталчлан таниулах зорилгоор англи хэл дээрх судалгааны санг бүрдүүлжээ. 

Япон улсын хууль тогтоомжоос түлхүүр үгсээр хайх бол энд, эрх зүйн салбараар хайх бол энд дарна уу. 

5. Бүгд Найрамдах Хятад Ард Улс - www.lawinfochina.com

БНХАУ-ын хууль тогтоомжтой англи хэл дээр Law Info China компанийн албан ёсны цахим хуудсаас авах боломжтой. БНХАУ-ын хууль тогтоомжийг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, гадаад улсад сурталчлан таниулах зорилгоор тус компанийг Бээжингийн их сургуулиас байгуулсан бөгөөд өдгөө Хятад улсын хууль тогтоомжийн лавлагааны томоохон сангийн хэмжээнд хүрчээ.  

БНХАУ-ын хууль тогтоомжийг түлхүүр үгсээр хайх бол энд дарна уу. 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )