50 хотын дарга нар “Хүртээмжтэй өсөлт” сэдвийн дор чуулж байна

2017 оны 10 сарын 21

БНСУ-ын Сөүл хотноо 50 хотын дарга “ Хүртээмжтэй өсөлт” сэдвийн дор чуулж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг уг хурал нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Мөн уг хуралд Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгч С.Мөнхчулуун, Д.Баярсайхан, М.Эрдэнэтуяа, Н.Батсүмбэрэл, О.Мөнгөншагай, Ц.Одонтунгалаг нар оролцлоо. Хотын дарга нарын хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ.

Тэрбээр хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий бөгөөд Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах явдал юм. Монгол Улсын хувьд 2030 он гэхэд эдийн засгийн хөгжлийн өнөөгийн төлөвтэй харьцуулахад хүлэмжийн хийг 14 хувиар бууруулахаар тус хэлэлцээрт тусгасан. Улаанбаатар хот нь Монгол Улсын хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч засаг захиргааны нэгжийн хувьд бие даасан бодлого үйл ажиллагааны хөтөлбөртэй байх үүднээс “ Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох нийслэлийн төлөвлөгөө”-ний төсөлд боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан амжилттай ажиллаж дууслаа. Тус баримт бичиг нь 3 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүд багтсан болно. Нийслэлийн харьяа газар, агентлагуудад хэрэгжихээр төлөвлөгдсөн жишиг ногоон төслүүд цөөнгүй байгаа гэдгийг хотын дарга онцоллоо. Удахгүй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орнуудын 23 -р бага хурал ХБНГУ-ын Бонн хотноо болно. Энэ үеэр бид энэхүү ач холбогдолтой ажлаа сурталчилан таниулж холбоо харилцаагаа бэхжүүлнэ" гэлээ.

Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хот хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн хотуудтай хамтран ажиллана хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mtz(139.5.219.48) 2017 оны 10 сарын 22

SAINSHANDAD BOSOO HEVTEE CHIGLELEES IRSEN TUMUR ZAMIIG OGTOLTSUULHAAS GADNA HOLBOJ BARIVAL

0  |  0
НИЙСЛЭЛ(202.9.41.120) 2017 оны 10 сарын 21

ДЭМИЙ ТЭНЭХДЭЭ САЙН ЮМАА. ЯАСАН ОЛУУЛАА ДОНШУУЧИЛЖ МЕНГЕ УСТГАДАГ ЮМ БЭ. ИРЭЭД ЮУ Ч ХИЙХГУЙ Ш ДЭЭ

0  |  0
Top