Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 22

  УИХ-ын Байнгын хорооны зарим ажлын хэсгийн хуралдаан маргааш хуралдана. Тухайлбал, Казиногийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг маргааш 15:30 цагаас “В” танхимд хуралдахаар товложээ. Засгийн газраас  Казиногийн тухай хуулийн төслийн өнгөрсөн Хаврын чуулганаар УИХ-д өргөн барьсан ба Улаанбаатар хотод казино байгуулахаар хуулийн төсөлд тусгаад байна.

Мөн дараах хоёр ажлын хэсэг хуралдана.

  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдана.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.136) 2017 оны 10 сарын 23

Мөн ч олон жил ярилаа зарим нь шоронд орсон хулгайчууд өрсөлдөөд л үр дүн нь энэ шүү дээ түүнээс аль хэдийнээ байгуулаад төсөвт таван төгрөгний татвар авсан бол болох л байлаа

0  |  0
5(110.174.142.47) 2017 оны 10 сарын 22

Казино байгуулчихаад аялал жуулчлалаар хужаанарыг оруулж рнэ гэж яривал үнэнд нийцнэ. Баян мөнгөтэй хужаа нар казинотой улс руу л явж тоглодог. Казино байхгүй Монгол руу юу хийж жуулчлах вэ дээ ямар үзэж харах юм байх ч биш. Ажил хийх гэсэн ядуу хужаа нар нь орж ирнэ. Казино байгуулсан нь зөв. Макао яаж хөгжив казино байгуулаад.

0  |  0
nom(139.5.219.48) 2017 оны 10 сарын 22

SAINSHANDAD BOSOO HEVTEE CHIGLELIIN TUMUR ZAMIIG OGTOLTSUULHAAS GADNA HOLBOJ BARIVAL

0  |  0
Иргэн(66.181.181.159) 2017 оны 10 сарын 22

Эрх зуйн орчныг нь сайн бурдуулээд казино байгуулахад болохгуй юм гэж угуйшдээ?! Тэртэй тэргуй нууц тоглоомын газрууд л дуурэн байнашдээ?!

0  |  0
Top