Өлсгөлөн зарлагч нэг тэрбум 200 сая төгрөг авчээ

Бүрэн Цутгамал ХХК Сант сургуулийн өргөтгөлийн барилга дээр гурван сар ажиллажээ. Тус компани ажлын хөлсөнд 1 тэрбум 200 орчим сая төгрөгийг дансаар авсан нь баримтаар нотлогддог.

 

Гэвч ажлын хөлсөндөө хийх ёстой ажлаа гүйцэд хийлгүй, барилгын ажлаа хаяж явсан байна. Үүний улмаас Сант сургууль Бүрэн Цутгамал ХХК-ийг шүүхэд өгчээ.
 
Шүүх Бүрэн Цутгамал ХХК Сант сургуулийг 120 орчим сая төгрөгөөр хохироосон байгааг тогтоосон ч, тус компанийн захирал Б.Батдэлгэр өөрөө хохирсон хэмээн өлсгөлөн зарлаад байгаа юм.

Түүнд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй аж. Мөн өөрийнх нь холбогдсон эрүүгийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан бөгөөд гэм буруутай нь тогтоогдсон ч ялаас чөлөөлөгдөх юм.

Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд Бүрэн Цутгамал ХХК-д шилжүүлсэн төлбөрүүд:

Огноо Үнийн дүн 
1 2013.06.07 100,000,000 төгрөг
2 2013.06.18 200,000,000 төгрөг
3 2013.06.27 100,000,000 төгрөг
4 2013.07.08 70,000,000 төгрөг
5 2013.07.25 100,000,000 төгрөг
6 2013.08.18 131,502,000 төгрөг
7 2013.08.28 90,000,000 төгрөг
8 2013.09.01 120,000,000 төгрөг
9 2013.09.06  90,000,000 төгрөг
10 2013.09.20 100,000,000 төгрөг
11 2013.12.14 71,341,200 төгрөг
12 2013.12.29 26,164,574 төгрөг
  Нийт 1,199,007,774 төгрөг

Сүүлийн жилүүдэд шүүх хурал болохоос өмнө ба дараа жагсаал цуглаан зохион байгуулах, хэвлэлийн хурал хийх, өлсгөлөн зарлах зэргээр шүүхийн шийдвэр, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх оролдлого хийдэг этгээдийн тоо олширчээ.

 

 

Эх сурвалж:Ikon.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

БЦ [ 202.70.46.230 ]      |     10-р сарын 24 -нд, 08:01 минутанд

Сант сургууль цэвэр ариун байтлаа хэвлэл мэдээлэлийнхэнтэй хаалтын гэрээ байгуулах уу яасан их мөнгөтэй хүмүүс бэ. Манай гүйцэтгэлийн 500 сая-с төлсөн байхдаа

zochin [ 202.179.24.48 ]      |     10-р сарын 23 -нд, 00:51 минутанд

Er ni avah yostoi bolood l ami nasaaraa denchin tavij baigaa bizdee humuusee. tiim bish bol yu gej ingej suuh vedee

Зочин [ 103.229.123.122 ]      |     10-р сарын 22 -нд, 06:56 минутанд

Ямар их шуналтай шидэл вэ? Ажлын хөлс шүү дээ. Энэ мөнгөөр 100 хүүхдийн цэцэрлэгийг бараг материалтай нь барьчихна шүү. Надад өгчихгүй дээ.

gerel [ 112.72.11.122 ]      |     10-р сарын 22 -нд, 05:33 минутанд

Naad nuhur chin uls tur hiij ner devshih gej bga shde

Z [ 103.17.198.217 ]      |     10-р сарын 22 -нд, 04:46 минутанд

buren tsutgamal bayan company daa ug n ! ulsaas olon tusul awch bayjsan. odoo ulsiin erh awsan nuhduudiin arga bariliig luivarchid heregjuulj ehelj bn daa!

Өлсөгч [ 202.70.46.208 ] 10-р сарын 23 -нд, 03:09 минутанд

Уучлаарай.Улсаас нэг ч тендер авч үзсэнгүй.

Эцэг, эхчүүд [ 66.181.191.180 ]      |     10-р сарын 22 -нд, 01:52 минутанд

Энэ дуракийг шоронд хийвэл таарна?!?!?! Эсвэл Шар хаданд аваачиж галзуугийн тариа ахиухан шиг хийвэл таарна?!?! Бас өөртэй нь адил дуракууд гарын үсэг зураад байгаа юмаа?!

Иргэн [ 202.9.42.193 ] 10-р сарын 22 -нд, 06:11 минутанд

Шудрага байхыг тогтоох нь зөв шүү дээ . Зургаанжин ч бүтэхгүй нөхөр дөө

Иргэн [ 202.9.42.193 ] 10-р сарын 22 -нд, 06:11 минутанд

Шудрага байхыг тогтоох нь зөв шүү дээ . Зургаанжин ч бүтэхгүй нөхөр дөө

Батдэлгэр [ 202.70.46.208 ] 10-р сарын 23 -нд, 03:03 минутанд

Сайн байцгаана уу?Би өлсгөлөн зарласан ”Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр байна. Манай компани 2013 онд ”Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан бөгөөд нийт 1,7 тэрбум ₮ гаргаснаас Сант сургуулиас 1,2 тэрбум ₮ авсан юм.манай ажлын үлдэгдэл хөлс 500,0 сая ₮-ийг өгөхгүйн тулд ЭХТА-ийн 148.4.Залилангийн хэргээр 2014.03.17-ны өдөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан нийт 756 хоног болж, 2016.04.11-ний өдөр хэрэгсэхгүй болсон. ЭХТА-ийн 111.1.Хүний нэр төр гутаах.эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан нийт 413 хоног болж,2016.04.11-ний өдөр хэрэгсэхгүй болсон. 2015.02.11-нд ЭХТА-ийн 174.2.Чанаргүй барилга барьсан. эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан нийт 886 хоног шалгагдаж,2017.07.16-ны өдөр хэрэгсэхгүй болсон юм. Намайг чанаргүй барилга барьсан,ашиглаж чадахгүй байна,хохирч байна гэж 2016.07.25-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж,Улсын яллагчаас надад 8-н жилийн чанга дэглэм, албан тушаал эрхлэх эрхийг минь 3-н жилээр хасах яллах санал гаргаж байсан. Гэтэл 6 хоногийн дараа Чанартай сайн барилга болсон гээд Улсын комисст манай компанийн бичиг баримтаар манай компанийг оролцуулахгүйгээр тухайн өргөтгөлийн барилгад ширхэг тоосго ч өрөөгүй, шанага шавар ч хийгээгүй компаниар Ерөнхий төлөвлөгөөний газрын албан хаагчидтай хуйвалдан байнгын ашиглалтад хүлээн авсан байдаг.Энэ талаар эдгээр дарга нарт гомдол гаргахад авч4 хэлэлцдэггүй юм.

нэргүй [ 59.153.113.132 ]      |     10-р сарын 22 -нд, 01:01 минутанд

Ийм хогын юмнуудыг бүү тоо,орхи цаашаа

Баярмаа [ 182.160.37.67 ]      |     10-р сарын 21 -нд, 23:11 минутанд

3 шатны шүүхийн шийдвэр гарсан асуудал дээр ингэж өлсөөд яах нь вэ дээ, тэгээд ч энэ их хэмжээний мөнгө авчихаад одоо бас яах гээд байгаа хүн юм болдоо

Өлсөгч [ 202.70.46.208 ] 10-р сарын 23 -нд, 03:05 минутанд

3-н шатны шүүхийн шийдвэр гараагүй болно.

Цэрмаа [ 202.9.43.93 ]      |     10-р сарын 21 -нд, 22:40 минутанд

Сант сургууль шиг нийгэмд үнэтэй боловсон хүчин бэлтгэж байгаа сургууль. Төр замаг дэмжих хэрэгтэй. Нөр их хөдөлмөр дундаам босож ирсэн хүмүүс. Хүхдүүддээ боловсролыг харамгүй эзэмшүүлж одоо түмний хүүхдүүдийг буухиалан зүтгэж байна. Өлсөөд байгаа хүмүүсийг оылгохгүы юм.

Иргэн [ 202.9.42.193 ] 10-р сарын 22 -нд, 06:09 минутанд

Сантад минии хүү явдаг байсан .асуудалтай сургууль . Авсан байтлаасаа ингэх үү . Өөр дээрээ тавиад үзээч . Улсын комисс яагаад чанаргүй гэчихээд өөр компани өгөх болохоор чанартай болов. Комисст нь ямар хүмүүс байдаг билээ

zochin [ 202.70.46.227 ] 10-р сарын 22 -нд, 18:32 минутанд

Idej idejchiheed bi olsood baina geed baigaa ymuu

Өлсөгч [ 202.70.46.208 ] 10-р сарын 23 -нд, 03:05 минутанд

Идсэн юм даанч алга даа.

Erka USA [ 99.203.14.179 ] 10-р сарын 23 -нд, 11:39 минутанд

Bieee bodooroi! Niigem shudarha zaluuchuud irgedeer tsevershij døngøj ehelj bna. Zalbirch møn demjij baina.

Erka [ 66.87.72.63 ] 10-р сарын 23 -нд, 11:43 минутанд

Minii bichseniig hasaad zasaad bna uudaa! Niigem shine ve bolovsroltoi zaluuchuudaar tsevershij ehelj bna Vnen hezeed ylna.. Zalbirch bas demjij bna

Bagsh [ 66.181.177.191 ] 10-р сарын 23 -нд, 23:14 минутанд

Sant surguuliin zahirluud boloh Buyandelger, Zurgaanjin nar bol dotorgui luivarchid!Namaig bolon olon olon bagsh nariig mal shig zarchihaad tsaliin mungiig ni ogohgui luu unjij bn tsuutai surguuli deeree!Bas boloogui e bagsh naraar eldveer zuhej doromjilno!Santad 1 jil ajillahad l 10 nasaar hugshirnu geed bod!Udahgui nugel ni nudeeree garna gedegt gunee itgej baiga shuu!Ta 2-g chutgur avag!

Сантын сурагчын эцэг [ 202.70.46.230 ] 10-р сарын 24 -нд, 08:04 минутанд

Буяндэлгэр гуайн аашыг мэдэх хүн олон байгаа байхаа