Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Архангай аймагт болж байна

Онцгой байдлын ерөнхий  газрын даргын  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан А/243  дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Архангай аймагт 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд  зохион байгуулна. 

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд тус аймгийн Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлын үзлэгийг явууллаа.

Үзлэг шалгалтаар сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )