Гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 22

 Гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 203, 204 дүгээр тогтоолыг баримтлан хэрэгжүүлэх ажээ.

Энэхүү журам, тогтоолд заасны дагуу нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500 кВт.цаг байа аж. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцох юм байна.

Мөн энэ өвөл 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болжээ. Хөдөө орон нутгийн  хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй байна.   

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөх ажээ.

 Т.Түвшин

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотын уугуул(66.181.191.180) 2017 оны 10 сарын 22

Энэ хөдөөнөөс ирсэн нөхдүүдэд битгий тог өг, цэвэр ус бүү өг, нүүрс түлэхийг хоригло, нийтмйн тээврээр бүү үйлчил?!?!?! Тэгээд буцаад хөдөөгөө явбал харин элдэв халамж үзүүл?!?!?!

0  |  0
Top