Цэрэг татлага өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 22

Цэргийн жинхэнэ албаны 2017 оны хоёрдугаар ээлжийн татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Цэргийн насны иргэд зарлан дуудах хуудас авсан хуудсанд заасан газар товлосон цагт өөрийн биеэр очих ёстой. Ингэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очно.

Цэргийн албаны тухай хуульд “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

 


 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top