“Single ladies-3” киноны “жаргаадаг” Жав

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 22

Романтик инээдмийн “Single ladies 3” кино нээлтээ хийсэн даруйдаа олон нийтийг шуугиулаад байгаа билээ. Тус киноны өмнөх хоёр анги өөрийн өөрийн гэсэн утга агуулга ухаарлыг хайрласан уран бүтээл болж чадсан билээ. Тэгвэл энэ удаагийн анги ч гэсэн өөрийн содон өнгө төрхийг агуулжээ.

“Single ladies 3” кинонд шинээр А.Дашпэлжээ, С.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ж.Алтаншагай, ёодол дуучин П.Баярцэнгэл, топ модель Э.Сэлэнгэ, залуу жүжигчин Г.Ананд, Б.Сансармаа нар тоглосон юм.

Киноны нэгэн сонирхолтой дүр болох "жаргаада"г Жавын дүрийг ёодол дуучин П.Баярцэнгэл тун ч чадварлаг бүтээсэн. Тус дүрийг жинхэнэ гүндүүгүй Монгол эр хэмээн киног үзсэн хүмүүс онцолж байна. Учир нь Жав нь маш өглөгч бөгөөд киноны төгсгөлд өөрийн морио хүртэл бэлэглэх аж. Энэ мэт сонирхолтой дүрүүд тус кинонд олон юм. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НYД YНЭН,ЧИХ ХУДАЛ(150.129.142.75) 2017 оны 10 сарын 23

А.ДАШПЭЛЖЭЭ ГЭЖ ДУУРИЙН ТЕАТРЫН УРАН САЙХНЫ УДИРДАГЧ НЭРИЙН ДОР ЭНЭ ТЕАТРЫН ХЭДЭН ДУУЧДЫГ ХАГАРАЛДУУЛЖ БАЙГАА ГОЛ ХYН ГЭЦГЭЭХ ЮМ. СОЕЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ ТЕГСЕЖ БАЙГАА ЕЕРИЙН ШАВИА ДУУЧНААР АЖИЛЛУУЛАХЫН ТУЛД ОЛОНМУЛСЫН М.И.ГЛИНКИЙН ШАГНАЛТАЙ ДУУЧИН ЗАЛУУГ ГАДУУРХАН ШАХСААР ТУС ТЕАТРААС ГАРГАСАН ГЭХ ЯРИА ЧИХ ДЭЛСЛЭЭ. ХУДЛАА Л БАЙГААСАЙ БИЛЭЭ?!

0  |  0
Top