Шударга Канадчууд

Дэлхийн чинээлэг орнуудын нэг бол Канад билээ. Тус улсын хүн амын ихэнх хэсэг нь цагаач нараас бүрддэг гэдэг. Учир нь Канад орон эхэн үедээ Францын, хожим нь Их Британий колони байсан юм. Тиймээс хоёр зууны хугацаанд цагаачлал болон уугуул бус хүмүүсийн суурьшил энэ улсыг нөмөрч, өнөөдрийг хүрчээ. Тус улсын уугуул иргэд, Франц, Британи болон бусад сүүлийн үеийн цагаачдын ёс заншил, хэл, шашин соёл нэгдэн өнөөгийн Канад орны соёл, Канад хүний өвөрмөц шинж байдлыг бий болгосон байна. Тэгвэл Канадчуудыг хамгийн шударга хүмүүс хэмээн нэрийдэх болоод уджээ. Тухайлбал, Канадын метроны, мөнгө хураах төхөөрөмж нь эвдэрсэн ч гэсэн иргэд нь мөнгөө үлдээсэн байдаг аж. Энэхүү бодит байдлыг харуулсан нэгэн зураг цахим ертөнцөд тавигдсан нь олон хүмүүсийн хүндлэлийг хүлээгээд байгаа юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

1 [ 68.147.97.38 ]      |     10-р сарын 23 -нд, 20:27 минутанд

Colony baigaagui l dee

М [ 184.15.55.45 ]      |     10-р сарын 22 -нд, 21:11 минутанд

Канадууд их муухаи харьцаатаи ,хуитэн хумуус баина лээ,уилчилгээнии газрын хумуусиин харьцаа муу,ер таалагдаагуи

Аги [ 110.174.142.47 ]      |     10-р сарын 22 -нд, 08:16 минутанд

Манайхан хүмүүсийн үлдээсэн мөнгийг нь хуу хамаад алга болно доо юун төлбөрөө үлдээх