БНХАУ интернэт үйлчилгээг шинээр нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 22

БНХАУ “шүүлтүүр”-ийг нь хүссэнээрээ нарийсгаж болохуйц шинэ программ зохион бүтээх ажилд анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Тэд энэ зорилгоор дэлхийн томоохон компаниудад хандахаар зэхээд байга юм байна. Тус улсын удирдагч Си Жиньпин “Интернэтийн хяналтыг улам чангатгаж, атгасан гар шиг зангидах хэрэгтэй” гэсэн мэдэгдлийг өнгөрсөн сард хийж байсан.  Үүний дагуу интернэттэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг улсын мэдлийн агентлагуудад нэгдсэн зарчмыг мөрдүүлэх, зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага оноох үүрэгтэй Төрийн интернэт мэдээллийн байгууллагыг саяхан байгуулсан байна. Энэхүү байгууллага нь зөвхөн интернэтэд хяналт тогтоогоод зогсохгүй шинэ домэйн нэр, вебсайтуудыг бүртгэж, IP хаяг өгөх эрхийг давхар хэрэгжүүлэх юм. Гэхдээ уг байгууллагад хэчнээн тооны яамд, агентлагууд хамрагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top