”Сураггүй болсон иргэдийн дунд гэр бүлийн дөрвөн ч хүн байгаа”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Ууланд авирсан хүмүүс явганаар алхагчдын бүлгээс бүрдсэн бөгөөд бүлгээсээ зөвшөөрөл авалгүйгээр явсан байжээ. Тодруулбал, 

7533 УНР, 7793 ХӨ, 8196 ХӨА гэсэн улсын дугаартай гурван фургон машинтай Сүрэнжав, Цэлмүүн ахлагчтай 27 иргэн гурван жолоочтой Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр зорьж очсон байжээ.

Тэд 2017 оны 10 сарын 21-ний өглөөний 7 цагт буюу бямба гаригт авиралтаа эхэлсэн байдаг. Уулчдаас17 нь сураггүй болсон. Тэдний тав нь эмэгтэй 12 нь эрэгтэй юм байна. Тэд бүгд сайн дураар ууланд алхагчдын клубт элсэн, нэгдэж алхалт хийдэг байжээ. Сураггүй болсон хүмүүсийн дунд “Оргил өөд” клубээс нэг хүн, "Хамтдаа алхацгаая" клубээс нэг хүн, "Хайрхан" клубээс нэг хүн, "DCI hiking" клубээс нэг хүн, "Sky runing" клубээс нэг хүн “Сонирхогчийн клуб”-ээс зургаан хүн болон бусад клубээс зургаан хүн багтсан байжээ.  Эх сурвалжийн өгсөн мэдээллээр сураггүй болсон иргэдийн дунд гэр бүлийн дөрвөн ч хүн буй гэнэ.

Энэ талаарх мэдээллийг тухай бүрт нь хүргэх  болно.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.24.128) 2017 оны 10 сарын 26

Mash zov. Tamir chin hyniig amjilt garagsan bol shag tuhai yed n shagnah heregtei.

0  |  0
Saraa(150.129.140.121) 2017 оны 10 сарын 24

Haramjaltai balna dAA.OLDOOSOI.

0  |  0
s(202.9.41.146) 2017 оны 10 сарын 23

er n bol bas zav zai ixtei xolboooi l doo

0  |  0
ee(202.179.26.216) 2017 оны 10 сарын 23

hairan humuus haramsaltai bn

0  |  0
Kjh(108.92.148.34) 2017 оны 10 сарын 23

uher mongolchuud hezee ersdel tootsoj surnaa, Yadaj ger buleesee neg hunee ch bolov uldeej suraasai.Deer n mongolchuud ajil hiidgui,ajil goldog tegsen hirnee yaduu bna gej uilagnasan bar -nd honogloj, uuland tenesen zav ihtei humuus boljdee. Um ma ni bad mi hum

0  |  0
Tt(202.21.124.179) 2017 оны 10 сарын 23

Medeelelee unen zuv bichil de

0  |  0
Э.Ичиннорв(112.72.11.103) 2017 оны 10 сарын 23

Яанаа эсэн мэнд л байгаасай даа

0  |  0
Хулан(27.123.212.137) 2017 оны 10 сарын 23

Яанаа эсэн мэнд байгаасай билээ

0  |  0
Top