Шинээр эмхлэн байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж буй сайдуудын талаар Zindaa.mn сайт цувралаар танилцуулж байгаа билээ. Сайд нарын хэн нь хэн бэ, тэдний чадамж, чадвар юу вэ гэдгийг та бүхэн манай сайтаас өдөр бүр уншаарай. Энэ удаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг онцолж байна.
Эрүүл мэндийн салбарыг сэтгүүлч хүн удирдаж, чиглүүлэхээр болсонд зарим хүн дургүйцэх хандлага гаргаж байгаа нь нууц биш. Гэвч Эрүүл мэндийн шинэхэн сайд Д.Сарангэрэл дээрх дургүйцэлд, “Тиймээ би эрүүл мэндийн салбарт мэргэжлийн бус хүн. Гэхдээ би энэ салбарт эхийн сэтгэлээр, эмчийн хандлагаар хандаж ажиллана” хэмээн хариу барьсан. Цагтаа МҮОНТ-ийг удирдаж, ажилчдынх нь нийгэм ахуйд анхаарч, сайн удирдагч байж чадахаа харуулсан тэрбээр ТV5 телевизийг үүсгэн байгуулж, олон нийтийн анхаарлыг тус суваг дээр төвлөрүүлэн, олонд таниулав. Харин түүний дараагаар улс төрд хөл тавьсан билээ. Саяхан л даа, 2012 онд У.Хүрэлсүх улс төрийн хариуцлагаа ухамсарлан УИХ-ын гишүүнээсээ татгалзахад, Д.Сарангэрэл УИХ-ын гишүүнээр томилогдож байлаа. Тэр ч утгаар нь түүнийг У.Хүрэлсүхийн хүн гэж харах хүн цөөнгүй байв.
УИХ-ын гишүүнээр сонгогчдын итгэлийг даасны хүчинд хоёр дахь удаагаа сонгогдсон нь түүнийг улс төрд богино хугацаанд амжилттай урагшилж, чамгүй ажил амжуулсаныг илтгэнэ. Сэтгүүлзүйн салбарт ажиллахдаа улс эх орныхоо нийгмийн аль ч давхаргын сайн, мууг ялгаж ирсэний хувиар Эрүүл мэндийн салбарыг сайтар судалсан биз. Сэтгүүлч хүний нэг онцлог нь аль ч салбарын зовлон, жаргалыг ойлгодогт оршдог. Тиймээс тэрбээр сэтгүүлч хүн, эх хүн гэдэг утгаараа Эрүүл мэндийн яамыг чамбайхан аваад явчих нь гарцаагүй. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслөөс эхлээд , “Малчдын тэтгэвэр”, “Аж ахуй нэгжийн орлогын албан татвар”, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”, “Шинжлэх ухааны талаар төрөөс баримлах бодлого”, зэрэг томоохон хуулийн төсөл боловсруулахад оролцжээ. Зөөлөн ааш авиртай гэмээр дүр төрхт энэ хүн ер нь улс төрчийн хувьд "хатуу самар" гэлтэй.
Боловсрол мэдлэгийнхээ цар хүрээгээр ч тэр ажлын туршлагаар ч тэр Д.Сарангэрэл энэ цагийн Улс төр дэх эмэгтэйчүүдийн тэргүүлэх эгнээнийхний нэг гэж харагддаг. Эрүүл мэндийн салбар үнэндээ хамгийн их хэл ам дагуулдаг л даа. Хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж ажиллана гэдэг амаргүй. Гэвч Д.Сарангэрэлд энэ салбар огт танихгүй, мэдэхгүй салбар бишийг дээр дурдсан хуулийн төслүүд дундаас харж болох. “Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай” хуулийн төслийн багийг тэрбээр ахалж ажилласан хүн юм. Мөн “Эм, эмнэлгийн тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг ч ахалж ажиллажээ. Эрүүгийн шинэ хуульд эмч эмнэлгийн ажилтаны амьдрал ахуйд сөргөөр нөлөөлөхүйц нэгэн заалт байв.
Тус хуулийн 15.1 дүгээр зүйл “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж 20-80 сая хүртэлх төгрөгөөр торгож, эсвэл 2-3 жил хорих ял эдлүүлнэ хэмээн” заасан байсныг өнгөрсөн парламентийн үед УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нарын гишүүд хамтран хуулийн төсөл санаачлан оруулж энэхүү заалтыг засч залруулж чадсан гавьяатай билээ. Одоо харин тэрбээр “Донорын тухай” хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийн багийг ахлан ажиллаж байгаа юм. Тиймд түүнийг Эрүүл мэндийн салбарын далд фронтын дайчин байж гэж хэлж болохоор... Д.Сарангэрэлийн Эрүүл мэндийн салбарт оруулсан өөр нэгэн гавьяа бий. 2013 онд шиг санана.
Түлэнхийн төвийн шинэ барилгын асуудал ужиграад жилийн нүүр үзсэн байв. Хуучин барилгыг нураасан ч ажил нь урагшлахгүй, хөрөнгө мөнгөний асуудал үүсээд байсныг Д.Сарангэрэл тухайн үеийн УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран төсөв мөнгө шийдвэрлэж өгөхөд нь голлон ажилласан юм. Холоос харчихаад, энэ хүнийг Эрүүл мэндийн салбарын тухай мэдлэг “А” ч үгүй мэт ярьж бичиж буй билээ. Харин хийж бүтээснийг нь нэгжээд үзвэл хуулийн төсөл боловсруулаад, эмнэлэг барихад анхаарал хандуулж, оролцож байсан... гээд туршлага арвинтай хүн аж. Хэл ам хэрүүл шуугиан татардаггүй тус салбарын Сайдын өмнө урьдын адил ажил ундарсаар угтаж буй. Багш нар цалингаа нэмүүлэхээр цамнаж байхад эхэндээ дуугүйхэн байсан Эрүүл мэндийнхэн саяхнааас гэнэт дуу орж, “Сайд аа, цалингаа нэмүүлье” гэж хошуу цорвойлгон угтаж байна. Мөн энд, тэнд эмнэлгийн барилга байшингийн асуудлаас авхуулаад, тулгамдсан олон асуудал урган гарч байх шиг. Энэ салбарын сайд заавал эмч байх албагүй, сайн менежир байх хэрэгтэйг хэн хүнгүй мэднэ. Д.Сарангэрэл ч сайн менежир байж, салбараа өөд нь татна гэдгээ ч амласан билээ...
З.Говьсайхан
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 43 )
Цөөхөн ард түмэн бид ч бүх юмаараа тоглуулж дууслаа,одоо бүр эрүүл мэндээрээ!!!
Zaluudaa biye hudaldaj darga boloh huseltei hun baisan setguulchid bugd meddeg yum bilee hudlaa ineesen muuhai avgaidaa. Ene magtuulah yumiig dor ni bichuulene iim yumandaa tolgoi ni harinchig sain ajillandaa.
өөрийгээ магтуулах баг ажилуулна МҮРТ дарга байгаагүй ММ -н захирал болоод одоогийн ИХГ оюунчимэг энэ хоёр гэдсэндээ хөлөө хийлцээд салсан. Эрүүл мэндийн салбарт сайн зүйл гарахгүйн нь мэдээж харин бага авилга хөгжих байх
Эмч нарын цайлнга яаж нэмэх үү хийж бадахгүй судалаа эрт чөлөөлсөн дэрээ
Манзуширын хийдийн дэргэд байдаг жуулчны баазыг хувьдаа авчих гээд байсан бил үү үгүй бил үү.
сарангэрэл сайдаа, та ард иргэдийн тахир дутуугийн группээ сунгуулах гэж яаж зүдэрч байгааг эмнэлэгүүдээр яваад нэг үзээрэй. арай л бишээ. тэр хүмүүсийг харахад ойлгомжтой хөдөлж чадахгүй тэргэнцэртэй, таягтай хүмүүс байсаар байхад заавал ингэж группыг нь 6, 6 сараар сунгах гэж зовоох хэрэг байдаг юм уу, эсвэл 6 сар дотор үхэж үү гэж харах гэж тэгдэг юм болов уу. бас ахмадын шинэчилсэн хуулийн дагуу хиймэл шүд хийлгэсэн ахмадууд хиймэл шүдний мөнгөө авахын тулд бас эмч нарын зөвөлгөөний хурлаар орж, амаа ангайж шүдээ шалгуулж байж мөнгөө авах ёстой гэнээ.
ТӨРӨЛХИЙН АЯДУУ ЗӨӨЛӨН ЮМ БИШ ҮҮ? ХАРЖ Л БАЙЯДАА
Toirogtoo yu ch hiideggui hun yana daa
Нээрээ л ярьж байгаа нь үнэнхүү сул шүү дээ яана даа .естой л эрээн цаас ширтсэн ямаа л гэдэг чинь ононо доо
Эрчүүд дагаад покер тоглож байсан хүүхэн гээ биз дээ...
mongolchuud ene emegteigees yu ch bitgii gorid!hurdan dald oroosoi l gej bodson deer dee.
SHAA SHAA SDA EMSGII GICHII.
Чагнуур зүүсэн сэтгүүлч сайд болсон нь төр самуурч түмэн олныг басамжилсан хэрэг боллоо.Төрийн самуурлын хор уршигийг түмэн олон эрүүл мэндээ золиослон төлөх боллоо.
Мэргэжлийн цогцэцэг юу ч хийгээгүйшдэ
zahialagaar bvv magtyyla.zavaarch hygatasaa aldyylj menge l ideed shorond syyh bolohoor begsee hydaldna
ШИНЭ САЙДАД ХЭЛХЭД АРД ТҮМНЭЭ ХУДЛАА ХУУРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ ТА ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭРГЭЖЛИЙН ЗАСГЫН ГАЗАР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА, ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ АСУУДЛЫГ СОНГУУЛИЙН ҮЕЭР УЛС ТӨРЖҮҮЛЭХ ЗЭРЭГ АСУУДЛУУДАД НАМАА ХАМГААЛСАН НАМ ДОТРОО ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ ЮМ ШИГ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ӨГЧ БАЙСАН ОДОО САЙД БОЛЛОО НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БАЙГАА БАЙДЛААР НЬ ҮНЭН ЗӨВ АРД ТҮМЭНДЭЭ МЭДЭЭЛЭНЭ ШҮҮ ТАНЫГ ХАРХАД ИНЭЭЖ БАЙГААД Л САЙХАН ЗАЛДАГ ШҮҮ, ЕР НЬ ТА УИХ-Д ОЛОН ЖИЛ АЖИЛЛАА, ОДОО САЙДААР АЖИЛЛАЖ БАЙНА УЛС АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАХ БОЛХООС БИШ МАН-Ы ТӨЛӨӨ АЖИЛЛАХЫН БОЛ ТА АЖЛЫН ЯМАР Ч ҮР ДҮН ГАРАХГҮЙ ШҮҮ.
zaluus sagsuuraad ajil khiikhgui,.tukhain salbartaa mergeshsen chadvarlag,es zuitei ukhaalag,nam gej donshuur tcaraildaggui khun setgeltei khumuus kheregtei,.
Сарангэрэл сайдад хэлэхэд том эмнэлгүүдийн захирлуудыг солих хэрэгтэй. Салбартаа эрч хүчтэй залуу лидерүүдийг гаргаж ирэх нь чухал. Одоо ажиллаж байгаа эмнэлгүүдийн захирлууд уг албан тушаалдаа хэтэрхий удаж байна. Нэг суудалдаа удаан зууралдаад ирэхээр хувийн амбиц нь ихсээд асуудалд хэтэрхий нэг талыг барин шийддэг болж байна
Аядуу сайхан сарангэрэл авилгачидын амраг сарангэрэл ёстой нохойн оцгор
МАНЫ ХЭДЭН ХЕГШИН ХУЛХИНУУДЫГ ДАГАЖ ШАРВАГНАСАН ЗУГЭЭР Л НЭГ ШИВЭГЧИН МОНГОЛ ХУН 1 Р Т ЭРУУЛ БАЙХ ЁСТОЙ ЭРУУЛ ХУН Л ЕЕРИЙГЕЕ БОЛОВСРОЛТОЙ ЭХ ОРНОО ХЕГЖУУЛЖ МАНЛАЙЛЖ ЧАДНА ЭНЭ АВИЛГАЧИДЫН НАМ ЭРУУЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ДАНДАА ИЙМ НОВШИЙН АВИЛГАЧИН ШИВЭГЧИНГЭЭР УДИРДУУЛДАГ Ш ДЭЭ УУЛ НЬ МАНАЙ УЛСАД ЭРДЭМТЭЙ НОМТОЙ УЛС ЗАХААС АВААД Л БАЙНА ГЭТЭЛ ЭРУУЛ МЭНДИЙН САЛБАРЫГ НЭГ БОЛ ХУДАЛДАНА ЭСВЭЛ НЭГ ИЙМ ПЯЛДАГА АВГАЙ НАРЫГ ТАВИНА
Аядуу зөөлөн тулхтай зангарагатай эхийн сэтгэлтэй гэж ман хулгайч нараа ард иргэдэд гоё сайхан үгээр халхалж бгаа царайн энэ дээ.гаднаа гяланцаг дотороо паланцаг гэж энэ шүү дээ. аядуу зөөлөн хүлээцтэй этгээд төрий ордонд хулгайч муур шиг суугаад бгааг хэлээд бгаа юм уу айн
Захиалгаар ийм нэг балай юм эрээчүүлэхээ больчиховол яасан юм Д.Сарангэрэл ”Сайд”-аа ! Та өнөөдрийн ”Үнэн” сонинд ”Эрүүл мэндийг сэхээнээс гаргана үндсээр нь өөрчилнө” гэж шогтсон байна лээ , Та энэ салбарт юу чхийж чадахгүй яагаад гэвэл энэ салбарын талаар ”А” ч байхгүй . Та зүгээр л ”Эрээн зарлал ширтсэн ямаа” Ингэж заваараад Монгол улс хөгжихгүй байгаа юм Яана даа яана халаг минь !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Эруул мэндийн салбар мэргэжлийн бус хуний удирдаад явах салбар бишээ .Сарангэрэл зеелен дурт хатуу самар гэдэг юу л бол харин зальжин жаравгар байж магад энэ салбарын ажлыг сайжруулна гэдэгт итгэхгуй байна энэ бол МАН -н ээлжит томилгоо л шуудээ гол салбарын нэгэнд мэргэжлийн хун олж тавьж чадахгуй ханцуйны томилгоо хийгээд туунийг нь таарсан юмнууд сайтаар нэг сонирхуулаад нэг л бишээ шинэхэн нялх засгийн газар
за хардаа. монгол улс яагаад хөгждөггүйг.Энэ дайчин бүсгүй байж болно. Яав ч эрүүл мэндийн сайд байж таарахгүй. Монголд бол таарч байна.Ингээд л бүгд ойлгомжтой. Одоо нэгэнт тавигдсанаас хойш яалтай билээ, ажиллахаас биш.Хувийн эмнэлэггүй, өл даан зүтгэж байгаа эмч нарынхаа цалинг дор хаяад 50 хувь зүтгэж байгаад нэмүүлчих. Тэгвэл хүмүүс арай өөрөөр харах байх даа. Уул нь ч эрүүл мэндийн салбарыг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй л байна санж. Үхэхийг хэн хүсэх билээ.
Д.Сарангэрэл анагаахын салбарыг сайжруулна гэвэл үлгэрийн далай. Агаарын бохирдлыг бууруулах вакцинаа эхлээд өөртөө хийгээрэй. Д.Сарангэрэл УБ хотыг утаа бохирдол өвчлөлөөс салгаж чадахгүй түүнд ахадсан ажил болохыг ТВ -ээр ордон дотор үг хэлж байхад нь харлаа. Одоо яанаа УБ-чуудаа
Эмнэлэг одоо цагт ЭМГЭНЭЛ болж
За мэдэхгүй юм, Өөрийг нь Сонгосон тойргийнханыгаа нэг их харж үзээд байгаа нь юу л бол, Сонгуулийн үеэр явган алхаад Соногчидтойгоо уулзаад нэг л их гоё гоё юм яриа л явсан одоо хэлж ярьж байснаараа харагдаж үзэгдэж Гиигүүлэхгүй л юм байна даг, , Та Албан тушаал дэвшээд, Сонгогчидынх нь Амьжиргааны төвшин улам л доошлоод байдаг, Яах вэ Бид чинь одоо,
Ямар их хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулж энэ зэрэгт хүрснийг нь хүмүүс ойлгохгүй л дээ. Ямарч байсан энэ дайчин бүсгүй чадна гэж бодож байна. Харин энэ засгийг огцруулчихалгүй шиг ажиллах боломжийг нь олгоорой доо. Тэгээд бүгдээрээ харцгаая
Буруу сонголт гэдэг энэ байхаа Жинхэнэ улс төрждөг этгээд гэж болно
Мэргэжлийн ажлаа /МҮОНТ/-ийн даргын ажлыг хэр зэрэг хашсан юмбэдээ энэ? Гялайж гялтайх юм харагдаагүй дэг
харах л үлдлээ цаг хугацаа ямар хүн бэ гээд харуулна шүүдээ гэхдээ их л шоучин хөрөнгөлөг хүүхэд нь хууль бус ан гөрөө их хийдэг/сэлэнгэ аймагт/ ер нь хууль хүндэлддэггүй гэр бүл харьядаа
ОДОО БАЙТЛАА АЯДУУ ЗӨӨЛӨН ААШТАЙ ГЭЖ НЭГНЭЭ ХӨӨРГӨДӨГ БАЙСНАА , ЗӨӨЛӨН ДҮРТЭЙ ГЭДЭГ БОЛОО ШИВ ЭНЭ МАН ГАРУУД ЧИНЬ . ХАХАХАХА . ЭНЭ АЛКАШ ТОГЛООМЧИН АВГАЙ ХЭРЭГГҮЙ ЭЭ .
Ene hunii biyee awch ywaa baidal helj yeij bgaa n humuust ulger duurialaltai gedeg n.sain uls torch gej ene shuu dee.amjilt husey
манай эмэгтэйчүүд мундаг шүү дээ амжилт хүсье
Төрийн төлөө сэтгэлтэй, зөв шударга зарчимч хүн дээ. Амжилт хүсье.
tcigtcetceg,ochirbat naraas iluu baikh bolnoo,.mungu,avliga gej yarikhgui ee,..
харьяа даа .Сайн муу нь аяндаа мэдэгдэнэ. Хууль батлуулах бүхэл бүтэн салбар удирдана гэдэг ч өөр шүү дээ. ТВ гийн 100 хүн удирдах Багийн эмнэлэгээс улсын эмнэлэг хүртэл мөн ч их хүн хүнээ дагасан асуудал их би дээ.
Балай авгай нар төр самархад оролцоод,хариуд нь сайд авч байгаа хэрэг үү өрөвдмөөр ч жигшмээр ч хорвоо юудаа
Мэргэжил гэж явцуурах хэрэггүй. Өнөө үед хаана ч менежмент маш муу байгаа
sarangerel chadnaa