Монгол эмэгтэйчүүд эрчүүдээс илүү бизнест одтой гэдэг нь ”Шарк Танк”-аас нотлогдов

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

 "Шарк Танк" гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой олон улсад алдартай онц сонирхолтой реалити шоуг Монгол телевизийн уран бүтээлчид бэлтгэн хүргэж байгаа билээ. Одоогоор "Шарк Танк" реалити шоунд нийт 15 бизнес төсөл орсон байна.  Үүнээс гурван төсөл нь  Шаркуудад таалагдаж хөрөнгө оруулалт авч чадсан юм.

Тухайлбал, хамгийн анхны дугаарт орсон "Уяач апп"-ын тухайд морь уях уламжлалт соёлыг орчин үеийн технологитой хослуулсан энэхүү апп-ийн тусламжтайгаар хэрэглэгчид хурдан морьтой холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, мэдлэгийг нэг дор авах бол уячдын хувьд хурдан морины хамгийн чухал мэдээлэл болох адууны удмын санг хөтөлж, уяа морьдынхоо зураг, биеийн шинж төрхийг тэмдэглэж, хурдан хүлгийнхээ уралдсан түүх, эзэлсэн байрыг он оноор бүртгэх боломжтой юм. Энэхүү төсөл  Шарк Л.Чинбатад ихэд таалагдснаар  хөрөнгө оруулалт авч чадав.

Тэгвэл нэвтрүүлгийн хоёрдахь дугаарт  залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор "Оньс төв"-ийг ажиллуулдаг хоёр бүсгүй  Шарк Н.Цэлмүүнд таалагдаж  90 саяын хөрөнгө оруулалтыг авав.

Харин өчигдрийн дугаарт "Эртний хүнс" компанийн эхнэр, нөхөр хоёр  Шарк Л.Чинбатаас 150 саяын хөрөнгө оруулалтыг босгож чадав.

Шарк Танк" нэвтрүүлэгт нийт 15 төсөл хэлэцсэнээс 9 төсөл нь эрчүүдийнх тав нь эмэгтэйчүүдийн төсөл байсан юм. Үүнээс   Карандаш, Жорой хулан, Moili төслүүд  хараахан хөрөнгө оруулалт авч чадаагүй ч гэсэн "Маш сайн бизнесийн санаа" гэдгийг Шаркууд онцолж байв.

 "Шарк Танк" нэвтрүүлгээс эмэгтэйчүүдийн бизнес санаа, судалгаа зэрэг нь эрэгтэйчүүдийнхээс хавь илүүгээс гадна төсөөөллөө бодит болгож үр шимийг нь хэдийнээ хүртсэн байсан  гэдгийг харж болохоор байгаа юм. Эрчүүдийн хувьд тооцоо судалгаа багатай нь дээр төсөөллөө бодит болгоогүй мөрөөдөл төдий байсан нь илтэд харагдаж байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол эмэгтэйчүүд бизнест одтойгоос гадна бүтээлч гэдгийг нотлов.

                                                                                                                                                                                            Ш.Адъяамаа




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top