Киргизийн Гадаад хэргийн Нэгдүгээр орлогч сайд Динара Кемеловаг хүлээн авч уулзав

2017 оны 10 сарын 23

 

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд болсон “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын хуралд оролцож буй Киргизийн Гадаад хэргийн Нэгдүгээр орлогч сайд Динара Кемеловаг хүлээн авч уулзав.

Киргизийн Гадаад хэргийн дэд сайд Д.Кемелова энэ жил Монгол Улс, Киргиз Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн тэмдэглэлт ой тохиож буйг дурдаад Монгол, Киргизийн харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд Төв Азийн бүс нутагт парламентын засаглал, ардчиллыг сонгосон хоёр орны хувьд ардчиллын нэгдмэл үнэт зүйлс, байр сууриа бататган, бие биеэ харилцан дэмжих, туршлага хуваалцах зэргээр нягт хамтран ажиллаж ирснийг талууд санал нэгтэйгээр тэмдэглэв.

Гадаад харилцааны дэд сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцов. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг манай улсын санаачилсан Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт Киргиз Улс нэгдэн орсонд талархал илэрхийлэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bnm(66.181.190.59) 2017 оны 10 сарын 23

SAINSHAND DEER BOSOO HEVTEE CHIGLELEES IREH TUMUR ZAMIIG OGTOLTSUULJ BARIHAAS GADNA OGTOLTSUULAHGUI HOLBOJ BARIVAL

0  |  0
Top