Тусгай дугаарын утас ажиллуулж байна

2017 оны 10 сарын 23

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаатай холбоотойгоор иргэд ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн 325726, 265726 дугаарын утсанд ихээр холбогдож байгаа тул бусад дуудлага хүлээн авахгүй боломжгүй хэт ачаалал үүсээд байна.

Үүний улмаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа Шуурхай бүлгүүдтэй холбогдож, мэдээ, мэдээлэл солилцоход саад учирч байгаа тул үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх тусгай утсыг ажиллуулж байна.

Иймд уг эрлийн ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тодруулахаар бол 62263009 тусгай дугаарт холбогдоно уу.

Энэхүү дугаар руу гар утаснаас шууд холбогдох боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top