Ууланд алга бологсдын аймшигт жишээнүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Ууланд авирч яваад харамсалтайгаар амиа алдсан тохиолдлууд маш ихээр гардаг байна. Сургамж болгох үүднээс дараах хоёр тохиолдлыг хүргэе.

Дани охидын харамсалтай хувь тавилан 

21 болон 22 настай Дани охид урт хугацааны аялалд гарч, Пахамын арлыг 2014 оны 4-р сард зорьсон байна. Найзууд зорьсон газраа очиж, ууланд авирч, дараа нь ойрхон орших нэгэн ой мод руу орсон аж. Гэтэл охид тус өдрөөс сураггүй алга болж гэр бүлийнхэн нь санаа зовон цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар ойн гүнээс тэдний эдлэл хэрэгслийг олсон бөгөөд утасны дуудлагийг харахад 911 буюу түргэн тусламж руу олон удаа залгасан байв. Үүнээс гадна шөнийн 1-4 цагийн хооронд маш олон зураг дарсан байсан боловч харанхуйгаас өөр юу ч харагдаагүй байна. Цагдаа нар эрчимтэй хайсан ч охидыг олж чадаагүй бөгөөд ойн гүнээс олдсон ясны хэлтэрхийнүүдийг охидынх мөн болохыг "DNA"-ээр тогтоосон аж. 

 22-хон настай залуу хорвоог орхисон түүх

22 настай Том Биллингс (Tom Billings) гэх Англи залуу аялал, зугаалгад дуртай нэгэн байжээ. Тэрээр 2013 оны 11-р сарын 25-нд "North Shore" ууланд авирч яваад алга болсон байна. Түүнийг алга болсноос долоо хоногийн дараа хайж эхэлсэн боловч харамсалтай нь олж чадаагүй юм. Цагдаа нар болоод шинжээчид залууг байгалийн гамшигийн улмаас амиа алдсан байж мэднэ хэмээн тодорхойлж эрлээ зогсоосон байдаг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Damiran(103.26.193.18) 2017 оны 10 сарын 23

ard tumen avtobusand suukh mungu ugui baikhad uursdiiguu uulchid geed nerlechihsen baij yadsan humuus uchnuun urgui zardal gargaad l buun buunuuruu hangai delkhii buzarlaad l...ehnees ta naryg gesgeej bnadaa..

0  |  0
Damiran(103.26.193.18) 2017 оны 10 сарын 23

ard tumen avtobusand suukh mungu ugui baikhad uursdiiguu uulchid geed nerlechihsen baij yadsan humuus uchnuun urgui zardal gargaad l buun buunuuruu hangai delkhii buzarlaad l...ehnees ta naryg gesgeej bnadaa..

0  |  0
Top