Оюутнууд орон байрны хулгайн хэрэг илрүүлжээ

2017 оны 10 сарын 23

 

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 хэлтсээс Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг их сургуулиудтай хамтран “ЭРГҮҮЛ 1000” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

Өнгөрсөн хоногт /2017.10.20/ нэгдсэн арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгэж байсан хэв журмын ажилтан цагдаагийн дэслэгч О.Болд, олон нийтийн цагдаа Ш.Наранчимэг, ИЗОУИС-ийн оюутан Ц.Номин, Г.Оюундэлгэр, Т.Шежире нар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Б согтуурсан үедээ Цэргийн хотхоны дугаар тоотод суух Т-ийн гэрийн хаалганы цоожийг хөшиж BSB 32 инчийн зурагт, DVD тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлсан үйлдлийг илрүүлжээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 23

sain baina daa

0  |  0
Top