Монголын уулын спортын түүхэнд гарч байсан томоохон ослууд

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Монголын уулын спортын түүхэнд урьд өмнө нь дөрвөн ч удаагийн том осол гарч байжээ.

1961 он

1961 оны аравдугаар сард Увс аймгийн Түргэний ууланд авирч явсан Монголын 10-аад уулчид осолдож, нэг уулчин амиа алдаж байжээ.

1980 он

Мөн 1980-аад оны үед ханан хадны тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан уулчны уяа нь тасарч осолдсон золгүй явдал тохиолдож байсан аж.

2014 он

Image result for Уулчин осолдлоо

2014 оны хоёрдугаар сард Гавьяат тамирчин, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Л.Болдбаатар охиныхоо хамтаар Алтай Таванбогдын “Малчин” ууланд өвлийн авиралт хийгээд бууж явахдаа осолдсон харамсалтай хэрэг гарч байсан юм.

2015 о

Image result for Уулчин осолдлоо

2015 оны долоодугаар сарын 12-ны өглөө Алтай Таван Богдын Хүйтний оргилд авиралт хийхээр явсан уулчид сураггүй алга болсон байсан юм. Тухайн өдөр Алтай Таван Богдын Хүйтний оргилд өөр хэд хэдэн баг авиралт хийсэн бөгөөд тэднийг уулын оргил өөд гарахад цаг агаар тогтуун байсан боловч оройхон цаг агаар муудсан байна. Түүнчлэн 12-ны орой Хүйтний оргилын дор байсан багийнхан цасны нуралт болох чимээг тод сонссон байна. Бусад багийн уулчид сураггүй болсон уулчдын араас шөнийн 02.00 цагаас эхлэн эрлийн ажлыг хийж, долоодугаар сарын 14-нд тэдний цогцсыг олсон байдаг. Алга болсон уулчдын багт н.Гомбосүрэн, н.Долгорханд, н.Гантөмөр, н.Уянга, н.Батболд нарын хоёр эмэгтэй, гурван эрэгтэй байсан бөгөөд хамгийн ахмад нь 57 настай эмэгтэй байжээ.

2017 он

2017 оны аравдугаар сарын 21-ний өглөө буюу өнгөрөгч бямба гаригт 30 хүний бүрэлдэхүүнтэй авиралтын баг Отгонтэнгэр хайрханыг зорьж очсоноос 17 нь сураггүй болоод байгаа юм. Тэднийг эрэн хайх ажиллагаа эд дундаа явж буй бөгөөд эхний байдлаар гурван ч хүний цогцсыг олсон гэх мэдээлэл гараад байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.226.83.151) 2017 оны 10 сарын 23

tavlaad baigaa yumuu haashain!

0  |  0
G(27.123.212.143) 2017 оны 10 сарын 23

Uul us tenger xangaigaa argadaj yavaxgui bol boloxguie evgui

0  |  0
hun(202.179.26.218) 2017 оны 10 сарын 23

yaj ch bodson amid garah magadlal ih baga baina shuu de,yaanav dee hoorhii.

0  |  0
Ner(27.123.212.132) 2017 оны 10 сарын 23

Alban bus medeelel taraaj ar geriihen setgel sanaag uimuulsen gj shuuhed ogno shuu

0  |  0
Top