С.Эрдэнэболд АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

    Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бүртгэл эхэлсэн. Хоёр хоногийн дараа дуусна. Өнөөдөр АН-ын Нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ Дотоод сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө.

С.Эрдэнэболд “Миний бие Ардчилсан Залуучуудын Холбооны (АЗХ) орон даяар өрнөх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ өнөөдөр гардуулан өглөө.

Монгол Улс Парламентат ёсыг хэлбэрэлтгүй сонгосон орон. Улс төрийн намуудын хувьд төлөвшил, бодлого суурьтай алсын хараа, институтийн соёл юу юунаас илүү чухал байна.

АЗХ нь үзэл санаа, бодлого, манлайлал, оролцооны шинэчлэл хийж чадсан байгууллага болон чадавхижихад баг хамт олноороо идэвхитэй ажиллахад Бид бэлэн. Албан ёсоор сурталчилгаа эхлэх мөчид Та бүхэндээ мөрийн хөтөлбөр, зорилго зорилтоо танилцуулах болно” гэлээ.

С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн байна. Тэрбээр 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

 


Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsvnh barigch (116.117.144.105) 2017 оны 10 сарын 23

namiin dargad erseldegchdiin shoyg hetleed pildagdaad bsan.barag erdene mengiig ni gargaa biz

0  |  0
зочин(202.70.46.230) 2017 оны 10 сарын 23

100 сая хаана бн,хаанаас авсан бэ??

0  |  0
Зочин(103.9.90.130) 2017 оны 10 сарын 23

Дэвших яах вэ. 100 саяыг яаж олсон тухайгаа тайлагнаач

0  |  0
Top