Уулчид нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй Отгонтэнгэр хайрханыг зорьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Онцгой байдлын ерөнхий газраас сурагггүй болсон уулчдын долоогийнх нь цогцсыг олсон тухай мэдэгдлээ. Цогцоснуудыг 3200 метрийн өндрөөс эгц хадан хясааны ойролцоогоос олсон байна.

Уулчид нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй Отгонтэнгэр хайрханыг зорьжээ. Үүнээс  27 уулчин гурван хэсэгт хуваагдан ууланд авирсан байна. Нийт уулчдаас 10 хүн аюулгүй бууж ирсэн бол 17 хүн сураггүй болсон. Тэдний дөрөв нь эмэгтэй аж. Насны хувьд 30-50 насны хүмүүс гэнэ. Уулчдыг Отгон тэнгэр хайрхны орой дээр 10 цаг 33 минутад гарсан. Доошоо 30 метр хэртэй явж байхад цасан нурангид өртсөн байх магадлалтай гэж байгаа юм.

Уулчид сонирхлоороо нэгдэн авирсан байна. Хэрэв үзэгдэх орчин хязгаарлагдаж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл эрэн хайх ажиллагааг зогсоохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ. Одоогийн байдлаар сураггүй болсон уулчдын ар гэрийнхэнд нь сэтгэлзүйн зөвлөгөө өгч байгаа аж. Цаг агаарын хувьд Отгонтэнгэр хайрханд шөнөдөө хасах 6-7 гардус байгаа юм. Ойрын үед нийт нутгаар хүйтрэх магадлалтай тул үүнээс ч илүү сэрүүсч болох аж. 2017 онд ууланд энэ төрлийн осол гарсан гэж бүртгэгдээгүй байна. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ner(202.9.40.14) 2017 оны 10 сарын 24

Ochirvaanii tarhi tolgoi deer ni garch sandaachaad bval yah uu. Hvn hvrtel tolgoi btugai moron deeree hamaagui hvrgvvldgui sh d.

0  |  0
w(202.9.41.127) 2017 оны 10 сарын 23

Neg iim yum boloh geed baisan yumaa.Hen durtai avirlaa buulaa geed soshialaar l gaihuulaad baidag bsan.Tegeed ch sonirholoor gedeg c hin yu gej baigaa yum .Hen anh ene avirlaltyg zohion baiguulj ehlesen,ter hund hatuu hariuclaga toocoh heregtei.

0  |  0
Zardliig butsaaj tul(108.218.234.108) 2017 оны 10 сарын 23

Ar geriinheneer ni tatvariin mungiig butsaaj tuluuleerei. Durtaidaa zugaalj yavtsgaasan humuus bna, yamar ajlaa hiij yavaad uhsen bish. Ted nariin ami uurdsdud ni uneguin bol, tatvar tulugchdud buur ch unegui. Zugaalj yavsan humuusiig haij tatvariin munguug ureh heregggui, tsaana chini uchnuun humuus oroh orongui, ideh hoolgui, unchin yaduu uvchind barigdaad shanalj bga huuhduud bna, ted nart tuslah heregtei.

0  |  0
Батзориг(59.153.87.4) 2017 оны 10 сарын 23

Очирваань хайрхан дээр эмэгтэй хүн хамаагүй гарч болдог юм болов уу.

0  |  0
Top