“Бүрэнхий” киноны жүжигчид таван жилийн дараа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

 2012 оны арваннэгдүгээр сард Стефани Майерын алдарт романы төгсгөлийн анги гарсан билээ. Энэ цагаас хойш гол баатрууд нь хэрхэн өөрчлөгдсөн бол. “Бүрэнхий”-гээрээ үзэгчдэд танигдаж, олны анхааралд өртсөн тэд одоо хаана, юу хийж яваа талаар сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ.

Роберт Паттинсон

Энэ бүтээлээрээ хүмүүст илүү танигдсан ч Роб өөрөө иймэрхүү дүрээс татгалзах болсон гэдэг. “Бүрэнхий”-н дараа хэд хэдэн өөр төрлийн кинонд тоглосон Роберт Паттинсон одоо гэрлэх гэж байна. “Бүрэнхий”-д хамт тоглохдоо ойртож дотноссон Кристен Стюарт нь түүнийг хуурсны дараа Робын зүрх сэтгэлийг дуучин FKA татсан билээ. Тэд удахгүй хуримаа хийх гэж байгаа аж.

Кристен Стюарт


“Бүрэнхий”-н нэгдүгээр анги гарч эхлээгүй байхад л Роберт, Кристен хоёрын хайр дурлалын талаар яригдаж байжээ. Тэднийг хаа явсан газар нь зурагчид дагаж, удахгүй хуримаа хийх гэж байна гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч хурим болоогүй юм. Кристен найруулагч Руперт Сандерстай учир ургуулан Робертын сэтгэлийг шархлуулсан билээ. Бүсгүй уучлалт гуйж, тэд эргэн нийлсэн ч Робын тэвчээр хэдэн сарын дараа алдарсан гэдэг. Тэд 2013 онд эргэж нийлэхгүйгээр салж, огт харьцдаггүй байна.

Роберт тэр цагаас хойш үерхсэн бүсгүйтэйгээ гэрлэх гэж байгаа бол Кристен эмэгтэй хүн сонирхдог болсныг бүгд мэднэ. Тэрбээр одоо “Victoria”s Secret”-ийн модель Стелла Максвеллтэй үерхэж байна.

Тэйлор Лотнер


Тэйлор үргэлж спорттой нөхөрлөжээ. Тэрбээр каратэгээр амжилт олоод байсан нь “Бүрэнхий”-н булчинлаг залуугийн дүрд сонгогдоход нь нөлөөлжээ. Цус сорогчидтой зодолдож, нүцгэн цээжээ гарган явахад түүнд төвөгтэй байгаагүй гэдэг.

Эшли Грин


Элис гэх жижигхэн, хөөрхөн цус сорогч бүсгүйн дүрийг бүтээсэн Эшлиг харахаар зураг авалтын талбайд фэнүүд нь цугларч төвөг учруулдаг байжээ. Хөгжимчин Жо Жонастай үерхэж, найз залуудаа хязгааргүй их хайртайгаа нуудаггүй байсан Эшли нэг л өдөр Жогоос салсан билээ. Тэд яагаад хоёр тийш болсныг мэдэх хүн цөөхөн аж.

Харин жилийн өмнө Эшли өөрөөсөө 12 ах жүжигчин, хөгжимчин Пол Хуритэй сүй тавьжээ.

Кэм Жиганде


Кэм Жиганде энэ кинонд хамгийн их зодоон хийсэн дүр юм. Тэрбээр хоёр удаа “MTV Movie Awards”-аас “Шилдэг зодоон” номинацийн ялагчийн шагналыг гардаж байжээ. Эдгээрийн нэг нь “Бүрэнхий” кинонд Роберт Паттинсонтой хийсэн зодоон байв. Кэм Жиганде гурван хүүхдийн аав.

Питер Фачинелли


Тэрбээр 1995 онд “Анжела” кинонд чөтгөрийн дүр бүтээж алдаршиж байжээ. Питер их даруухан хүн бөгөөд “Бүрэнхий”-н цус сорогч эцгийн дүрд тохирно гэдэгтээ итгэхгүй байсан гэдэг. Тэрбээр гурван охинтой ч 2012 онд эхнэрээсээ салжээ.

Элизабет Ризер


Элизабет кинон дахь дүр Эсмитэйгээ тун адилхан. Тэрбээр цагаан хоолтон, амьтны эрхийг хамгаалагч байгууллагын гишүүн. Элизабет 159 см өндөртэй ч сагсан бөмбөг, хөнгөн атлетикаар хичээллэдэг байна.

Келлан Латс


Келлан Латс химийн эрдэмтэн болохыг мөрөөддөг байсан гэдэг. Гэсэн ч тэр жүжигчин болохоор шийджээ. “Бүрэнхий” кино түүний амьдралыг маш их өөрчилсөн гэдэг. Гэхдээ сайн талаараа. Келлан кинон дахь дүр шигээ сайхан сэтгэлтэй залуу болж, буяны үйлст оролцож эхэлжээ. Тэрбээр өнчин хүүхдүүд болон байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусалдаг аж.

Никки Рид


Хүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн учрал гэж байдаг бололтой. Бүрэг ичимхий Никки алдар нэрийн тухай мөрөөдөө ч үгүй байхдаа Кэтрин Хардвиг (“Бүрэнхий”-н нэгдүгээр хэсгийн найруулагч)-тай танилцжээ. Бүсгүйчүүд дотно найзлах болж, 2002 онд хамтдаа “Арван гурав” киноны зохиолыг бичсэн байна.

Никки 2015 онд цус сорогчдын тухай бас нэгэн кино “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл”-ийн од Йен Сомерхолдертой гэрлэж, өнгөрсөн зун ээж болжээ.

Анна Кендрик


Анна мюзикл кинонуудаас карьераа эхэлжээ. 12 настайгаасаа Бродвейд тоглосон түүнд энгийн кинонд дүр бүтээх огтхон ч хэцүү байгаагүй гэдэг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(27.123.212.139) 2018 оны 02 сарын 18

кристэн эмэгтэй хүн сонирхдог болсон нь эдвардтай холбоотой байх

0  |  0
(103.10.22.49) 2017 оны 11 сарын 26

wooooooooow hooh gaihaltai demjeerei

0  |  0
Мандах(202.9.43.26) 2019 оны 01 сарын 25

Би бүрэнхий кинонд их дуртай.Кристен Стюарт,Роберт Паттинсон хоёрыг эргэж нийлэйсээ гэж хүсэж байна.

1  |  0
Зочин(202.70.46.220) 2017 оны 10 сарын 23

Эшли Гринийг дэмждэг.

0  |  0
Top