Бохир шоронд хорьлоо гэж заргалдаад, нөхөн төлбөр авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Түрээсийн газраас авсан авто машинаа зарсан хэргээр Литвад ял эдэлж байсан Польшийн иргэн Мариуш Целецкий хүнд нөхцөлд хоригдсоныхоо төлөө нөхөн төлбөр авахаар болжээ. Түүний бохир заваан камерт хорьж, амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учруулсан гэж тэрбээр гомдол гаргасан аж.

 “Надад хүмүүн бусаар хандсан. Тэгээд нэг камерт оруултал тэнд нь зургаан хүн байсан. Мөн тэднээс гадна хулгана, хархнууд ч байсан ” гэж мань эр гомдол гаргасан байна. Мөн эмнэлгийн тусламж нь хангалттай бус байдаг гэж бичжээ. Нэг хоригдол 7-9 квадрат метр талбайтай камерт хоригдох ёстой гэсэн стандарт байдаг ч ихэнх оронд мөрдөгддөггүй юм байна. Польш эр энэ заалтыг үндэслэн гомдлоо өөрийн талд шийдүүлж, 1600 ам.доллар авч чаджээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top