ОБЕГ: Үлдсэн уулчдыг маргааш өглөөнөөс хайж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Онцгой байдлын ерөнхий газраас Отгонтэнгэр ууланд авиралт хийхээр гараад сураггүй болсон уулчдын талаар дөнгөж сая мэдээлэл өглөө. Газар дээр нь ажиллаж байгаа штабын шийдвэрээр 17:00 цагт аврах багт уулнаас буух үүрэг өгчээ. Учир нь, маш хүйтэн, өөрсдөө ч осолдох магадлалтай байгаа тул эрлийн ажиллагааг гэрэлтэйд үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Одоогоор 3200-3450 метрийн өндөрт нас барсан байдалтай 10 иргэнийг олоод байгаа бөгөөд үлдсэн уулчдыг маргааш өглөөнөөс хайж эхлэх аж. Түүнчлэн сэтгэлзүйн хямралтай байгаа ар гэрийнхэнд нь буруу, ташаа мэдээлэл битгий түгээгээч ээ гэж хүслээ.

-Үлдсэн уулчдыг эсэн мэнд олдоно гэсэн хэр баталгаа байгаа вэ?

-Бид амьд эсэн мэнд олдоосой гэж хайж байгаа.

-Тэнд аврах ажиллагаанд ашиглах нисдэг тэрэг байхгүй гэсэн үү?

-Нисдэг тэрэг тэнд бэлэн байгаа. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байна.

-Онцгой байдлын газраас ар гэрийнхэнд нь албан ёсоор хэзээ мэдээлэл өгөх вэ?

-Онцгой байдлын газраас арван хүний цогцсыг олсон байгаа. Одоогоор цогцсыг тэр, энэ гэсэн таниулах ажиллагаа хийгдээгүй байгаа. Аврах хайх ажиллагаа албан ёсоор дууссаны дараа мэдээлэл хийнэ.

-Нас барсан арван хүний хэд нь эмэгтэй хүн байгаа вэ?

-Арван хүний долоо нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байгаа.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюун(202.72.246.147) 2017 оны 10 сарын 23

Нисдэг тэрэг гэрэлтэй тусгай тоног төхөөрөмжөөр тоноглож болдоггүй юмуу амь өрсөх ч юм билүү одоо дахиад хононо гэвэл хангалттай осгоод үхчихнэ шүүдээ Монгол улс миньдээ хэзээ хөгжинөдөө хэзээ онцгой байдал нисэх хүчин нь иргэддээ хүрч ажиллах юмбээ хэдэн гэр бүл өнчирч хэдэн хүүхэд хоцрох болдоо бурхан минь эвийдэээ

0  |  0
Top