Осолдсон иргэдийн цогцсыг МИ-171 нисдэг тэргээр авчирна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 24

Отгонтэнгэр ууланд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлжээ. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа юм байна. Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна. Ослын голомтод Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт Отгонтэнгэр уулын бэлд нисдэг тэргээр буусан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн байна. Аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна. Өчигдөр голомтын бүсэд гэр, майхан, шатахуун, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, дагалдах хэрэгсэл, шаардлагатай эмийн нөөцийг хүргүүлэхээр гаргасан. Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naraa0(150.129.140.121) 2017 оны 10 сарын 24

Emgenel i

0  |  0
Ebii(202.70.46.211) 2017 оны 10 сарын 24

Enhtuvshin uhsen eliigee hiij yavaan uulruu aviraad tsas uhaj chadahuuu

0  |  0
amid uldsen hunii ah(112.72.12.78) 2017 оны 10 сарын 24

Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна. ene hudlaa medeelel baina shuu. ami uregdegsediig bol avchrah baih amid uldegsed ni naashaa furgonooroo garlaa, gej baina. hool undgui furgondoo daaarsan baidaltai 2 honoloo gesen shuu. amid uldsenii ni buruu gej baihgui l bailtai.zuv medeelel uguurei setguulch dee.

0  |  0
Онигоо(27.123.212.143) 2017 оны 10 сарын 24

Энхтvвшин бид хоерын аврана гэж юу байдгийн хоол хороогоод негее муу хэдэн аврагч нар л хvндий нь vvрч бгаа сайд болоодд арав гаруй хvний амь аваад явчлаа муу ерын

0  |  0
Top