”Алтайн магтаал” хувь хүний өмч болсон уу

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 24

Алтайн магтаал нь хэдэн зууны өмнө зохиогдсон ба зохиогч нь тодорхойгүй гэж үздэг. Тэгвэл сошиал орчинд Алтайн магтаалын зохиогчийн эрхийг хувь хүн өөрийн нэр дээрээ шилжүүлсэн тухай мэдээлэл байна.  


Алтайн магтаалын  үг тогтсон үг хувилбараар байдаггүй ч, хамгийн түгээмэл хувилбарынх нь үгийг сийрүүлж бичлээ.

Өглөөдөө жингээр униартаж л байдаг
Өдөр дунд нь суунаглаж л байдаг гэвэл ээ
Үеийн үедээ өнтэй тарган байдаг
Өргөн өндөр хүдэр баян буурал
Алтай хангай хоёр минь билээ

Арын өндөр хөвдийн нуруу дүнхийж л байдаг
Аршаан булгийн ус нь булиглаж л байдаг гэвэл ээ
Ангир галуу шувуу ганганаж л байдаг
Арын харгай мод нь дүнхийж л байдаг гэвэл ээ
Арвин аа уужимхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь билээ

Шилийн цас нь хайлан
Шимээ дэгдээн хайлан урсаж л байдаг
Шинэхэн хөхөл ногоо нь 
Ширгээ даган ургаж л байдаг гэвэл ээ
Шингэн дуутай хөхөө шувуу
Шилээ дамжин донгодож л байдаг
Үнэхээрийн сонихон сайхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь билээ

Суунайн өндөр улаан уул нь дүнхийж л байдаг
Шөрвөгөр улаан ямаа нь 
Шилээ даган шөргөлдөж л явдаг гэвэл ээ
Хаадайн өндөр торзойн нуруу дүнхийж л 
Халиун харлаг тэх нь хадаа дамжин 
Харгилдаж л явдаг гэвэл ээ
Харин ээ тэжээлтэйхэн үнэхээр сонихон сайхан баяхан буурал
Алтай хангай хоёр минь билээ

Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Өргөн түмэн өндөр
Хүдэр баян хаан 
Алтай нутаг минь гэнэ гэвэл оо...

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(115.130.143.7) 2022 оны 02 сарын 02

Энэ дурак зохиочихсон юм шиг яахаараа зохиогчийн эрх гээд юм авчихсан байдаг юм бэ! Хуц пизда чамд хэн ч мөнгө төлөхгүй

0  |  0
Zorig(202.126.88.204) 2020 оны 05 сарын 03

Fuuuuckkkkkk

0  |  0
bumka(202.70.46.230) 2023 оны 09 сарын 05

oyunii omchiin gaxariinhan medrel n muudaj bgaa yum bna

1  |  0
bumka(202.70.46.230) 2017 оны 10 сарын 24

oyunii omchiin gaxariinhan medrel n muudaj bgaa yum bna

0  |  0
bumka(202.70.46.230) 2017 оны 10 сарын 24

oyunii omchiin gaxariinhan medrel n muudaj bgaa yum bna

0  |  0
Эрдэнэцогт(202.70.34.38) 2017 оны 10 сарын 24

Яаж яваад, ямар үндэслэлээр Алтайн магтаал хувь хүний оюуны өмч болоод Улсын бүртгэлийн гэрчилгээ авчихсан бэ гэдгийг гарын үсэг зурсан Чинбат багш, Оюуны өмчийн газрынхан ”нэг сайхан” тайлбарлаад өгөөч... эсвэл энэ Дагвын Гомбосүрэн гэдэг нөхөр өөрөө тайлбарлаадахаач..эхлээд тайлбаруудыг нь сонсоё...

0  |  0
зочин(43.243.161.23) 2017 оны 10 сарын 24

Хуцваа

0  |  0
БААСАНХҮҮ(122.201.23.122) 2023 оны 08 сарын 21

ИЧЭХЭД ЯАНАА ЭНИЙГ ЭНЭ НӨХӨР ЗОХИОГОО ЮУ, ЭНЭ ЧИНЬ АРД ТҮМНИЙ ДУНД ХЭДЭН ЗУУН ЖИЛ УЛАМЖЛАГДАН АМНААС АМ ДАМЖИН ХАЙЛАГДСААР ИРСЭН МАГТААЛ

2  |  0
Top