Орост бага зэрэг халамцуугаар жолоо барихыг зөвшөөрч магадгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 24

ОХУ-д авто тээврийн жолоо мушгиж байгаа хүн цоо эрүүл байх ёстой гэсэн хууль үйлчилдэг. Тэгвэл 2009 оноос хойш мөрдөгдөж байгаа “хуурай хууль”-ийн заалтыг зөөлрүүлж магадгүй гэсэн яриа хэвлэлд гарчээ. "Аргументы недели" сонин Төрийн Думын гишүүнээс авсан гэсэн тайлбартайгаар дээрх мэдээллийг цацсан байна. Думын хэсэг гишүүд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулсан бөгөөд үүнд жолоочийн цусанд 0.2-0.3 промилль спирт байж болно гэсэн заалт орж байгаа аж. “Одоогийн байдлаар ОХУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдлын дийлэнхийг цуснаас нь 0.2 промилль спирт илэрсэн, өөрөөр хэлбэл жаахан амсчихаад машин жолоодсон зөрчил эзэлж байгаа. Ийм хэргээр Шүүгдэж байгаа олон жолооч байна. Хэрвээ хуульд өөрчлөлт орвол эдгээр жолооч нарын хэрэг хэрэгсэхгүй болох юм” гэж уг депутат ярьжээ. Түүнээс гадна “Архи огт хэрэглэхгүй байх” хууль нь замын цагдаа нарыг авлигад автах гол шалтгаан болж байгааг тогтоожээ.  


С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.33) 2025 оны 03 сарын 13

Ууж болохгүй гэхээр амсаж байгаа улсууд , амсаж болно гэхээр ууж эхэлнэ биз дээ

1  |  0
жолооч(66.181.185.70) 2025 оны 03 сарын 13

Их амссан ч уусан бага амссан ч уусан. уусан л бол уусан.Ямар нэгэн осол гаргахад л амссан бол арх хэрэглэсэн гээд хүндрэнэ.

1  |  0
мрхорлол(182.160.4.152) 2025 оны 03 сарын 13

МХ чи ёстой мал байна

1  |  0
МХ(202.55.191.99) 2025 оны 03 сарын 13

УХААНТАЙ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ГЭЖ, ОРОС АХ НАР МААНЬ АМЬДРАЛТАЙ Л ХУУЛЬ БАТАЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ЦАГДААГИЙН ХЭЭЛ ХАХУУЛ БАГАСДАГ ГЭЖ БАЙНА ШҮҮ...

1  |  0
Close menu