ОБЕГ: Амьд мэнд үлдсэн арван уулчин Архангай аймгаас өглөө хот руу хөдөлсөн

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 25

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд 17 уулчин сураггүй алга болсноос өчигдрийн байдлаар 14-ийг нас барсан байдалтайгаар олсон байдаг. Харин өнөөдөр 10 цагийн байдлаар эрэн хайх ажиллагаа ямар түвшинд явж байгаа талаар ОБЕГ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Өнөө өглөөний 10 цаг 5 минутад нэгийнх нь цогцос олдлоо

Өнөөдөр 10 цагийн байдлаар эрэн хайх ажиллагаа ууланд үргэлжилж байгаа бөгөөд 10 цаг 5 минутад нэг цогцсыг олсон гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм. Дараах асуултад тодруулга авлаа.

-Уулнаас эсэн мэнд бууж ирсэн 10 иргэн Улаанбаатарт ирсэн үү?

 -Улаанбаатар хотын зүг рүү гурван пургон, нэг lexus470  маркийн машинтай өчигдөр Завхан аймгаас хөдөлсөн байгаа. Өнөө өглөөний байдлаар Архангай аймгийн Тариат суманд хоноод хот руу хөдөлсөн гэсэн мэдээлэл байна.

-Сэтгэлзүйн хувьд хүнд байгаа нь мэдээж. Сэтгэлзүйч эмч ч юмуу мэргэжлийн хүмүүс тэдэнтэй хамт явж байгаа юу?

-Шадар сайд эсэн мэнд үлдсэн хүмүүсийг онгоцоор хамт явахыг хүссэн ч ар гэрийнхэнтэйгээ ирэхээр шийдээд үлдсэн. Ямар нэгэн эмч мэргэжлийн байгууллагын хүмүүс хамт яваагүй.

-Амь эрсэдсэн 14 иргэний цогцсыг таниулах ажиллагаа хийгдсэн үү?

-Цогцсыг өчигдөр 10 дугаар сарын 24-ний 20 цагт нисдэг тэргээр тээвэрлэн авчирсан байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн. Ар гэрийнхэнтэй уулзаж таниулах ажиллагаа хийгдсэн байгаа.

-Үлдсэн гурван уулчны нэгийг нь олчихлоо. Үлдсэн уулчдыг эрэн хайхад хүндрэл их байгаа гэлээ. Техник технологи, хүн хүчний хувьд хэр хангалттай байгаа вэ?

-Өнөө өглөө 7.30 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Одоо болтол олоогүй байна. Өнөө өглөө хоёр нисдэг тэрэг ниссэн байгаа. Эрлийн ажиллагаа хүндрэлтэй нөхцөлд ороод байгаа. Хясаа 200 метр өндөр. 800 метрийн урттай, 800 метрийн өргөнтэй талбайд эрэн хайх ажиллагаа хийгдэж байна.

Эхний өдөр цогцсуудыг 10 метрийн зайтай өндрөөс олж байсан бол сүүлийн өдрүүдэд цасны гүн улам зузаарч, цаг агаарын хувьд ч хүндрэлтэй нөхцөлтэй тулгарах болсон. Өчигдрийн олсон 4 цогцсыг металл хайгчаар олсон. Дээшлэх тусам цасан овоолго их болсон учраас эрэн хайх ажиллагаа хүндэрч байгаа. Өнөө оройноос эхлээд цаг уурын таагүй байдал үүснэ. 10 сарын 26-наас эхлээд баруун аймгуудын уулсаар цасан шуургатай, шөнөдөө 19 градусын хүйтэн байна гэсэн цаг агаарын мэдээлэл байна. Тиймээс өнөөдөр эрлийн ажилагааг шуурхайлуулж байна.

-26 хүртэл үлдсэн хүмүүс олдохгүй бол яах вэ?

-Цаг агаарын нөхцлөөс л шалтгаална. Эрсдэл үүсэх нөхцөл байдал үүсвэл тухайн газар ажиллаж байгаа Штабаас ямар шийд гарна, түүний дагуу л ажиллана.

-Эрэн хайх ажиллагаанд тусгай бэлтгэгдсэн хүмүүс ажиллаж байгаа юу?

-ОБЕГ-ын аврагч нар, мөн дэмжлэг үзүүлж мэргэжлийн уулчид ажиллаж байгаа. Мөн Цагдаагийн албан хаагчид голомтод ажиллаж байна.

-Хүн хүч, техник технологи хэр хүрэлцээтэй байгаа вэ?

-Хангалттай байгаа. 30 гаруй техник хэрэгсэл 200 гаруй хүн, хоёр ч нисдэг тэрэгтэйгээр ажиллаж байна.

-Ослын голомтоос 16 ширхэг аяллын үүргэвч олдсон гэсэн үү?

-16 ширхэг аяллын үүргэвчийг ар гэрийнхэнд хүлээлгэж өгч байгаа.

-Олдсон 15 цогцосны хэд нь эмэгтэй хүний цогцос байсан бэ?

-15 цогцосны 11 эрэгтэй, 4 эмэгтэй хүний цогцос олдсон.

-Осолдсон уулчдын нэрстэй мэдээлэл сошиалаар явж байсан. Тэр хэр бодитой мэдээлэл вэ?

-Тэр мэдээлэл бодитой бус. Худал ташаа мэдээлэл байсан. Хаанаас тийм нэрстэй цаас гарч хэвлэлээр түгээгдсэн нь тодорхойгүй байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sanaa(27.123.212.140) 2025 оны 03 сарын 13

Huduugvvr yamar ch temdeg temdeglegee bhgv, uuland olon avirsan hvmvvs ih l yum svvld n yarij bna. Tsaashdaa hvmvvs avirna shd. Tiim bolhoor bvgd idevhtei oroltsoj temdeg temdeglegeeg hiie eeee odoo. Uulan deer ch huduu ch

1  |  0
123(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

энэ ХҮН жаахан ном уншмаар байна даа:::_....2 үг хэлээд л БАЙГАА гээд байх юм ...монгол хэл мөн ч хэцүү болж байна даа

1  |  0
Close menu