...Би нисдэг тэргээр Отгонтэнгэр хайрханыг хоёр ч удаа тойрсон. Маш хүнд нөхцөлд аврагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа нь харагдсан...
Шадар сайд Ө.Энхтүвшиний хэлсэн үгээс..
Гал ус, гамшиг, гашуун зовлонд бидний БАМБАЙ болж явдаг баатарлаг залуус бол яах аргагүй ОБЕГ-ын аврагчид юм. Хаана л хүнд хэцүү нөхцөл байдал тулгарна, тэнд өөрийгөө умартаж, өрөөлийн төлөө ажиллаж явдаг ОНЦГОЙ төрсөн хүмүүс бол онцгойгийн аврагчид.
Хамгийн сүүлд буюу Отгонтэнгэр хайрханд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагааг өндөр хариуцлагатай биелүүлж дууслаа, манай аврагчид. Эгц өндөр хад, их хэмжээгээр хунгарласан цасан дунд гурван өдрийн турш "тэмцлээ", тэд. Аврах ажиллагааны хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг хийжээ. Цасны зузаан 3-5 метрийн гүн хунгарласан. Дагтаршиж хатуурсан тэр цасыг "улаан гараараа" ухаж малтан эрлийн ажиллагааг явуулжээ. Эндээс нэг л юмыг хэлэх гээд байгаа юм.
Тэр нь аврагч нарын гарт барих "зэвсэг" хангалтгүй байгаа гэсэн санаа. Гадны улс оронд цасан нурангинаас хүн олоход мэргэшсэн ноход байдаг юм байна. Эрэлч ийм хэдэн нохойг Онцгойгийнхон "нөөцөлж" байхад гэмгүй санагдлаа. Магадгүй ийм нохой байсан бол манай аврагч нарт энэ гурван өдөр хамгийн ойрын "хань" болох байлаа.
Муу ёрлож байгаа юм биш, цаашид ийм эрсдэл болохгүй гэх газаргүй. Тиймээс цасан нурангинаас эрэл хайхад мэргэшсэн аврагч нохойтой болох ёстой гэх сургамжийг холбогдох албаныхан авсан биз ээ.
С.Өлзийбаяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 23 )
Tiim shtei ontsgoigiinhon gal us yu l bolno tend l bj bna ami ersdsrn hetsuu ajil shy
Enxtybshin darga ooriigoo ix aztaig medej ablaa daa, Onzgoi- n Said bsan xyntei xamt xamgiin oir ajillaxaar bsondoo. Xyrelsyx saidaaraa ix baxarxax bx daa. Amjilt.
Зүгээр л сайн ажиллаад хийх юмаа хийгээд ирсэн дандаа хар юм хуцаж байх юмаа
Битгий муу ёрлоод бай юун нохой өндөр ууланд өвөл авирах хэрэггүй ээ ард түмэн ойлгосон байхаа уулын спортын элдэв.холбоонууд клубууд манайд хэрэггүй ээ. Мөнх хөх тэнгэртээ л сүсэглэх хэрэгтэй шүү
Hurzeer ch bai garaaraa ch bai ted chin maash hund nuhtsuld ajillasan n todorhoi sh dee. Yund n hemleldeed baidag erguu novshnuud ve? Chi ochson bol yah baisan yum. Yasan archaagui hunii orontsoguud ve?
Neg l ih zaasan humuus. Nohoi bish metal haigchaar ersen gesen shd. Duu chimee garahgui, amisgalahgui, hulduu, salhi ch nevtrehgui zoriulsltiin huvtsastai, 3-5 m gund bgaa tsogtssiig nohoi oloh uu.
Шадар сайд ч шинэ ажлаа баартай эхэлж бна даа
Энэ онд ОБЕГ нохойн албатай болсон. Одоо сайн сургаж дадлагажуулах хэрэгтэй байгаа.
Ymar ch tohioldold naidbartai tonog tohooromj.bagaj heregsel zailshgui heregteig bodih l asuudal
за,улаан гараараа ч юу бхав.шадар сайд нь,150-160 хүн очиж ажилласан юм чинь ядаж хүрзээр ухсан блгүй дээ.яг тийм нөхцөлд хаа ч хүрзээр л ухах бх.харин нохойны хувьд бол өөр хэрэг.тийм тусгай ноход маш хэрэгтэй.
Жижиг гар хүрз бдаггүй юм уу хаашаан бэ
Alifiinn uuland gerluugee harij yvcan huu uuliin tasand daragdahad tocgond baican sembernar nohoi ezniigee auvld orcniig zongooroo medeed uulruu ybj tsasnd daragdcan eznee olood uhaantatai nohoi amid uldcen ezen ni nohoiniihoo xuzuuneec zuugdej yvcaar tocgondoo ircen bodit tuuh baidag um bilee manai ontsgoi baidliin uuliin avragch nohodtoi bolmoor um
Зөвөө зөв