БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Нам өнгөрсөн онд бусдын гарт амиа алдсан билээ. Түүнийг Малайзын нийслэл Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд байхад нь химийн хортой бодисоор хордуулжээ. Хүний мэдрэлийн системд нөлөөлдөг уг хориотой хорт бодис нь Ким Жон Намыг хормын дотор үхэлд хүргэсэн болохыг тогтоосон билээ. Түүнийг хөнөөсөн хэргээр Вьетнам болон Индонез гаралтай хоёр эмэгтэйг баривчилсан юм.
Шүүхээс эмэгтэйчүүдийг хүний аминд санаатайгаар хүрсэн гэж үзэж, цаазаар авах ял төлөвлөөд байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тэднийг хөлсөлсөн цаад эзнийг нь олохоор ажиллаж байгаа аж. Энэ зуур өчигдөр хоёр эмэгтэйг Ким Жон Намыг хэрхэн алснаа харуул гэж Куала Лампурын нисэх буудалд аваачсан байна. Тэдэнд сум нэвтэрдэггүй хантааз өмсгөж, нисэх буудалд хөл хорио тогтоон сэтгүүлчдийг ч оруулалгүйгээр уг ажиллагааг явуулжээ.
Цагдаа нар Кимийн үхлийн талаар нэмэлт мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан байна. Хэргийг Малайз улсад мөрдөн шалгаж, Жон Намын гэр бүлийнхнийг Бээжинд хамгаалалтад аваад байгаа билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 7 )
ямар их хуцалдана вэ? хаа байсан хангү үхэхэд хэнд хамаатай юм.пинтүү халимагт нь буруутныг пуужингаараа хусйишт. Зориг агсаны хэргээ илрүүлж чадахгүй байж хаа хамаагүй зүйлд улин хуцаж хонин жороолох чинь илүүц дуугүй байцгаа
hvvhnvvd mengeer begs tolgoigooch egdeg hvmvvs
Бүсгүй хүний хорон санаанд хязгаар үгүй
эд нар алаагүй ээ хэрвээ алсан бол барьцаалагдаж алсан бх...харамсалтай юм
Аймаар юмаа эмэгтэй хүмүүс байж.