“Нүдээ нээ” хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсана

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 25

  “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас өчигдөр Сүхбаатарын талбайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг зохион байгуулсан. Маргааш Сүхбаатарын талбайд “Нүдээ нээ”  хүүхдийн хүчирхийллийн эсрэг ээлжит хоёр дахь жагсаалаа зохион байгуулах гэж байна. Өчигдөрийн жагсаалд 500 гаруй хүн оролцсон байна. Бодит шаардлагатай, үр дүн гартал нь тууштай тэмцэх хэрэгтэйг тэд сануулж буй юм.

Таван настай охин хүчирхийлэлд өртсөн, 13 настай охины хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, төрөөс хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарахыг шаардаж байгаа ажээ. Маргааш 13:00 – 15:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд жагсана.  Жагсаалд залуус, олон нийт, сайн дурынхныг идэвхтэй оролцохыг    “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас уриалж байгаа юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu