”Монголын түүх бол Ази, Европын түүх гэж олон эрдэмтэн хүлээн зөвшөөрсөн байдаг”

2017 оны 10 сарын 26

Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Их тэнгэр цогцолборт өнөөдөр болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Олон улсын монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Та бүхэнд энэ өдрийн баярын мэнд хүргэе.

Монгол судлалын түүхтэй харьцуулбал 30 жил богино хугацаа юм. Энэ холбоо 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхэн хүртэл бас 30 гаруй жил дуншиж байж байгуулагдсан түүхтэй.

Монголын түүх бол Ази, Европын түүх гэж олон эрдэмтэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүгээрээ монголчууд бид бахархаж явдаг.

Олон улсын Монгол судлалын холбоотой би яагаад холбогдсон бэ гэвэл 2015 оны сүүлээр эрдэмтэн С.Чулуун болон бусад эрдэмтэдтэй ярилцаж, Монгол судлалын холбоог тодорхой хэмжээгээр ивээн тэтгэе. Боломжийн хэрээр тус дэм болъё, санхүүтэй холбоотой асуудлуудыг нь шийдье гэсэн юм. Ингээд энэ холбооны дэд ерөнхийлөгчийн албыг одоо хүртэл хашиж байна.

Бидэнд хийх ажил их байгаа. Эрдэмтэн С.Чулуунтай бид жудо бөхөөр бас холбогддог. “Та Монголын жудо бөхийг дэлхийд гаргасан юм чинь Монгол судлалын төвийг дэлхийд гаргамаар байна. Манайд Европ, Ази, Америкийн олон орны олон сайхан эрдэмтэн байдаг” гэж С.Чулуун хэлж байсан.

Би эрдэмтэн, судлаач, түүхчдийг дэмжихдээ их дуртай байдаг. Энэ хүмүүст материаллаг сонирхол байдаггүй. Гагцхүү эрдмийн ажил хийх үндсэн зорилготой хүмүүс учраас би дэмжие гэсэн. Надад бас хийх ажлын олон санаа байсныг 2017, 2018 оны төлөвлөгөөнд оруулсан. Ази, Европ, Америк дахь монголч эрдэмтдийнхээ хурлыг тухайн газруудад нь жил бүр хийдэг болгоё. Хурал дээрээ Монголын талаарх эрдмийн ажлууд, тайлан илтгэлүүдийг шалгаруулж Олон улсын Монгол судлалын холбооны мөнгөн шагнал гардуулдаг байя. Ингэвэл эрдэмтэд урамшиж, шаргуу хөдөлмөрлөж, олон бүтээл хийнэ гэсэн санаа тусгаж, эдгээр ажлуудыг эхнээс нь хийгээд явж байна. Эдгээр ажлыг цаашид ч хийнэ.

Би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болсон учраас Олон улсын Монгол судлалын холбоогоо цаашид ч дэмжиж ажиллана гэдгээ та бүхний өмнө дахин илэрхийлье.

Ийм сайхан материалтай, ийм түүхтэй улс орон миний хувьд олон байхгүй гэж боддог. Монголгүйгээр ЕвроАзийн түүхийг бичихгүй гэдэг бол  бидний өмнө байгаа маш их ажлыг тодорхойлж байгаа юм.

Би өөрөө зураач мэргэжилтэй. УИХ-д сонгогдож, сайд болох хүртлээ явахад Монголын түүх судалсан маань их тус болсон юм.

Цаашдаа бид Монголын түүх, монгол судлалын холбоотойгоо хамтран боловсролын системд Монголын түүх, монгол судлалыг түлхүү оруулах боломж бий гэж хардаг.

Өнөөдрийн даяаршлын ертөнцөд сошиал медиагийн давалгааг Монголын түүхээрээ саармагжуулах боломж бидэнд харагддаг.

Ингээд Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ойд оролцож байгаа түүхч, эрдэмтэд, судлаачид та бүхэндээ дахин баяр хүргэе. Баярлалаа” гэв.


Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haluurchee(219.142.149.103) 2017 оны 10 сарын 29

Ene yuniig neg ih olnii omno gargaj eldviin yum yariulah heregui dee.Mongoliig sudaldag mongolch erdemtem .E,amerikt her olon bol tend hural hiilee,,buteeliig shalgaruuldag baij shagnadag baij shagnaliin sang Battulga huviasaa gargah uu?! haduurch haluurna gedeg ih hetsuu!!! Battulgiin zursan zurag geed gavitai yum baidag yum bol?

0  |  0
haluurchee(219.142.149.103) 2017 оны 10 сарын 29

Ene yuniig neg ih olnii omno gargaj eldviin yum yariulah heregui dee.Mongoliig sudaldag mongolch erdemtem .E,amerikt her olon bol tend hural hiilee,,buteeliig shalgaruuldag baij shagnadag baij shagnaliin sang Battulga huviasaa gargah uu?! haduurch haluurna gedeg ih hetsuu!!! Battulgiin zursan zurag geed gavitai yum baidag yum bol?

0  |  0
Радио фм(78.245.100.57) 2017 оны 10 сарын 26

Маш сайхан байна. Одоо л бид болж эхэлж б. Оросод манай түүхийг фм радиогоороо монголч түүхчээр Куксин К гэдэг яриулаад л гоё байсан. Одооны фм радионууд монгодынхоо түүхээ ядаж бусад орны түүхчидын хийсэн ярьсан бүтээлээс орчуулж хүргэж байвал залуус бусдын үгэнд илүү итгэнэ дээ . Олон ч хүн сонсоод л мэдээд л. Ер нь казахкстан турк 2 биднийгээ булаацалдаад байгаа нь маш сонин байгаа #юм

0  |  0
Top