Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, И - март хайпермаркеттай хамтран ажиллах гэрээний хүрээнд МУЗН-ийн Нөөц хөгжүүлэх газар, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрөөс 10 дугаар сарын 24-нд И - март хайпермаркетын удирдах албан тушаалтан, менежер нарын 18 хүнд "Анхны тусламж" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн зөвлөх Б.Гантулга чиглүүлэгч багшаар ажиллажээ.
Дараагийн ээлжит сургалт 11 дүгээр сарын 06-нд 10.00-13.00 цагт Гамшгийн менежментийн хөтөлбөрөөс "Газар хөдлөлтийн бэлэн байдал" сэдэвт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )