Айлын хашаанд алга дарам газрыг 300 мянгаар түрээсэлдэг засварчин бүсгүй

Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Зам дагаж амьдрал буцалж, бужигнаж байдаг. Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрдийн дагуу машин засварын газрууд ажилладаг. Энд авто серверээс эхлээд жирийн иргэд засварын газар ажиллуулж, өөрсдөдөө ажлын байр бий болгодог. Энэхэн  хэсэг газарт 200 орчим хүн ажилладаг байна.

Өглөөнөөс үдшийн бүрэнхий хүртэл амьдрал энд буцална. Эрчүүдтэй эн зэрэгцэн  машин засварын ажил хийж  дөрвөн бүсгүй байна. Зарим нь нэрээ хэлэхээс татгалзсан юм. Энд хамгийн олон буюу 14 жил ажиллаж байгаа Оюунбат бүсгүйтэй уулзлаа.Товчхон яриа өрнүүлэв. Тэд өөрсдийн болон ТҮЦ-нийхээ зургийг авахуулахыг хүссэнгүй цааргалж байв.

Найз нартаа хаана ажилладгаа хэлэх дургүй

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Сургуулийн төгсөөд нөхөртэйгээ энд ирж хувиараа ажилласан эхэлсэн дээ.

-Хэдэн хүүхэдтэй вэ, Сургалтын төлбөр гээд бэрхшээлтэй зүйл цөөнгүй бий байх?

-Манайх зургаан хүүхэдтэй. Гурав нь гэр бүл болж гарсан. Хоёр хүүхэд их сургуулийн нэг, хоёрдугаар сургуульд суралцдаг.

-14 жилийн өмнө энэ хэсэгт засварын газар цөөн байсан  байх?

-Тийм хэдхэн  Түргэний үйлчилгээний цэг. Анх өдрийн мянган төгрөгөөр цалинжиж, бусдад хөлсөөр ажилладаг байсан. Одоо  жижиг ТҮЦ-тэй.

-Та энд ажилладаг гэж найзууддаа хэлэх дургүй гэлээ. Яагаад?

-Найзууддаа хэлэх дургүй. Тос, тортог болсон хувцастай хүн бусдын нүдэнд сайхан харагдахгүй шүү дээ. Тэгээд ч олон хүн сайнтай муутай. Зарим хүн гадна байдлаас хараад гоочлох маягтай ханддаг юм.

-Танил байнга ирдэг үйлчлүүлэгчид бий байх?

-Байдаг. Зарим жолооч нар та эмэгтэй хүн байж ийм хүнд ажил хийдэг. Манай гэргий бол чадахгүй гэж гайхдаг юм.

А.Отгонбаяр:Айлын хашааны өнцөгт газар түрээсэлдэг

Түүний нөхөр А.Отгонбаяр бидний ярианд оролцлоо. Тэрээр  айлын хашааны гадаа ТҮЦ-ээ байрлуулж, ажиллаж байгаа гэсэн.

-Өвөл энэ орчимд утаа тунасан байдаг?

-Агаарын бохирдол ихтэй. А бүс учраас өвөл гал түлүүлэхгүй гэдэг юм. Энэ айлын хашааны өнцгийг 300 мянган төгрөгөөр  түрээсэлж байна.

-Өөр хураамж авах уу?

Хогны мөнгө гэж сар бүр 20000, Сүхбаатар дүүргийн Татвараас сард 20000 төгрөгийн хураамж авдаг.

-Оргил ачааллын  үе?

-Долоон сар байдаг. Хүмүүс хөдөө орон нутаг  зорих цаг. Энэ үед орлого нэмэгддэг юм. Тэд ийнхүү ярилаа. Энэ хэсэгт дөрвөн эмэгтэй засварчин байдаг 2, 6, 8, 14 жил ажилласан  гэсэн.  Хэвлэл мэдээллийнхнээс дөлөөд байх бололтой юм билээ.

Д.Амар

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Сайн л байна [ 66.181.187.182 ]      |     10-р сарын 27 -нд, 17:09 минутанд

Хийж чадаж байвал бахархах хэрэгтэй

Зочин [ 112.72.11.120 ]      |     10-р сарын 27 -нд, 17:33 минутанд

Наадуулыг чинь бүгдийг нь мэднэ. Монгол хүн бол магтахсан. Хятадын эрлийзүүд шүү дээ.

Хуц [ 103.229.121.188 ] 10-р сарын 27 -нд, 19:09 минутанд

Чи юугаа мэддэгийн өөрөө чадахгүй байж Хятад гэдгийг нь юугаар батлахын чи. Битгий амьдрах гэж ядаж яваа нэгнээ Хятад нтрээр дуудаж доромжилж байгаач. Тэгж л мэддэг байсан бол ингэж Хятадаар дуудахгүй л байх. Чи өөрөө Хятадуудыг нь таньдаг Монголчуудыг нь таньдаггүйн бишүү.