Хүрэлсүхийн танхимын туршлагатай сайд С.Чинзориг

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 27

Шинээр эмхлэн байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах сайд нарыг Zindaa.mn сайт цувралаар танилцуулж байгаа билээ. Сайд нарын хэн нь хэн бэ, тэдний чадамж, чадвар юу вэ гэдгийг та бүхэн манай сайтаас өдөр бүр уншаарай. Энэ удаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг онцолж байна.


У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдангуутаа хүчтэй мэдэгдлүүдийг зарим Сайд нь хийж олон нийтэд  шударга үнэнийг тогтоох нь гэсэн итгэл, найдварыг төрүүлж эхэллээ. Энэ бол сайн зүйл. Хүрэлсүхийн Засгийн газар хүчтэй, танхимын Сайд нар нь өнгөтэй харагдаж байна. Тэр  Сайд нарын нэг С.Чинзориг юм. Салбараа арван хуруу шигээ мэддэг.  Түүнд туршлага, ажил хийх сэтгэл бий. НХХ-ийн дэд сайдаар найман жил ажилласан. Ерөнхий сайдын нийгмийн хамгаалал хариуцсан зөвлөхөөр томилогдож байв. Салбаар мэднэ, хүмүүсээ танина. Ажиллахад ч урамтай байх биз. Түүртэх ч үгүй байх. УИХ-ын сонгуульд  2012 онд  өрсөлдсөн түүнийг өчүүхэн шалтгаанаар УИХ-ын гишүүн болгох эрхгүй үлдээж байв. Гэхдээ Улаанбаатар хотын дүүргийн шүүхийн шүүгч шүү. Тэр гомдож бухимдсангүй хүлээцтэй байв. Улстөрд унаж босч хал үзэж халуун чулуу долоосон эрхэм. Үгний үзүүрт, шуугианы эхэнд хөдлөөд байхгүй. Нэр цэвэр улстөрч. Тэр ажлаа хийж, зөвлөж, зүтгэж явсан нэгэн.  

 

Багш, эмч , соёл урлагийн байгууллагын ажилтнуудын цалингаа нэмэгдүүлэх шаардлага гээд амаргүй үед энэ салбарыг авч байна. Сайд авангуутаа хоёр хоног дотор МҮЭХ, Ажил олгогчдын төлөөлөлтэй уулзаж, асуудлын шийдвэрлэхээр шамдлаа. Шуурхай байна гэдэг сайн хэрэг. 100 хоногийн дараа  У.Хүрэлсүхийн Засгийн газар ажлаа тайлагнана. Шинэ Засгийн газарт Азийн хөгжлийн банк анхны итгэлийг үзүүлж, зээл олгохоор болсон. Засгийн газар Гэрэгэ  бондоор мөнгө босголоо. Эндээс нийгмийн халамж, багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх байх. Хүндхэн байдалтай үед Ерөнхий сайд Хүрэлсүхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь дэм, тус болно. Улс оронд нийгмийн хамгаалалтай холбоотой асуудал байнга тулгарч байдаг. Тулгарсан асуудлыг туршлагатай хүмүүс шийдвэрлэдэг. УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хувьд дэмжиж, зарим тооцоо судалгаа, хэрэгжүүлэх хугацааг тодруулах нь зүйтэй гэж үзэж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн, Сайд  С.Чинзориг нарын  санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, төслийг  мөрдөж  эхлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоох санал дэмжигдсэн. Малчдын тэтгэврийн  нас тогтоох асуудлын  ийнхүү шийдвэрлэсэн юм. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нэг удаатөлүүлэх боломж бүрдсэн.  Улсад 20 ажилласан үүнээс 15 жилийг нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 20 ажилласан үүнээс 12 жил 6 сарыг малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэрт гарч болохоор болсон нь  гадаа гандаж, хөдөө хөхөрсөн малчдад маш сайхан мэдээ болж очсон. 1986-1990 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Нийгэм, эдийн засгийн хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч,1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргын албыг хашиж байжээ. Тиймээс ч өвөрхангайчүүд түүнд итгэж 2016 онд УИХ-ын гишүүнээр илгээсэн юм. Тэр итгэлийг зүтгэлээр хариулах үлдэв.

Д.Амар

www.zindaa.mn

 


 

Холбоотой нийтлэл:

Шаглуулахыг мэддэггүй шатарчин буюу Г.Занданшатар

Цэцэн бууны хугархай буюу ЦЭНДИЙН НЯМДОРЖ 

Элэгдүүлдэггүй, элэг бүсдүүлдэггүй улстөрч буюу ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР

Сондгой яваагүй “сонин” хүн буюу Сайд Б.Батзориг

Зөөлөн дүрт, хатуу ”самар” Д.Сарангэрэл

Шаглуулах эрхгүй шатарчин буюу ”УЛС ТӨРИЙН ГЭГЭЭНТЭН”


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.39.141.13) 2017 оны 10 сарын 27

undarmaa geej hoshin shogiin marzan avgai . odjargal.cv batbold tergvvtei nvvrschidiin bvlegleld hudaldagdan . songuuld beltgegdej bgaa ni ilchlegdlee shvv ard tvmeen . . hudlaa emneleg tohijuulj bn gesen zalit neriin door . nvvrschid 30 ger bvl . mongoliin baylagiin iimerhvv salbadainuudiin ard . deermee vrgeljlvvlheer beltgej ehellee gedgiig bvv mert ard tvmeen . undarmaa avgain chalchsan yria zuragnii door . setgegdel bichih bolomjgvi . bolgoj saituudiig mcs od jargal hudaldan avch haaltiin geree hiiisniig anzaarag tun . .

0  |  0
zochin(185.39.141.13) 2017 оны 10 сарын 27

undarmaa geej hoshin shogiin marzan avgai . odjargal.cv batbold tergvvtei nvvrschidiin bvlegleld hudaldagdan . songuuld beltgegdej bgaa ni ilchlegdlee shvv ard tvmeen . . hudlaa emneleg tohijuulj bn gesen zalit neriin door . nvvrschid 30 ger bvl . mongoliin baylagiin iimerhvv salbadainuudiin ard . deermee vrgeljlvvlheer beltgej ehellee gedgiig bvv mert ard tvmeen . undarmaa avgain chalchsan yria zuragnii door . setgegdel bichih bolomjgvi . bolgoj saituudiig mcs od jargal hudaldan avch haaltiin geree hiiisniig anzaarag tun . .

0  |  0
irgen(202.179.24.210) 2017 оны 10 сарын 27

MAN -iin chadvarlag gishuunii neg , tand amjilt husie

0  |  0
Zochin(27.123.214.90) 2017 оны 10 сарын 27

Munch uujuu taiwan gunduugui saihan uls turchduu

0  |  0
зочин(203.91.112.226) 2017 оны 10 сарын 27

энэ хүн энэ ажлаа асуудалгүй түүртэлгүй хийнээ..

0  |  0
Top