МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран “Монголын бизнесийн орчны судалгаа”-г үндэсний хэмжээнд явуулжээ. Судалгаанд 1573 аж ахуй нэгж хамрагдсан бөгөөд 46 хувь нь худалдаа, 21 хувь нь үйлчилгээ, 14 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 20 хувь нь бусад чиглэлийн аж ахуй нэгжүүд байв.
Судалгаанаас Засгийн газрын тогтворгүй байдал, тендер шалгаруулалт, төрийн албан хаагчдын авлига, хүнд суртал зэрэг бэрхшээлүүд бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буйг дурджээ. Бизнес эрхлэх орчныг бүс нутгаар авч үзвэл Улаанбаатар хот болон баруун бүсэд хамгийн хэцүү, төсвийн бүсэд харьцангуй таатай гэж дүгнэсэн байна. Түүнчлэн татварын давхардал, ханшийн хэлбэлзэл, зээлийн хүүгийн хэмжээ гэх мэт үзүүлэлтэд таагүй гэсэн үнэлгээ тавьжээ. Харин технологи, харилцаа холбоо, үндсэн дэд бүтэц, бизнесийн байгууллагын удирдлага зохион байгуулалтад дээгүүр үнэлгээ өгсөн байна.
Д.Амар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )