Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагджээ. Төрийн албаны чиг үүрэг, албан үүргээ үнэнч шударга, идэвх санаачилга үр бүтээлтэй гүйцэтгэж төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан хэмээн үнэлсэн байна. Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Мөрөн 1977 оноос эхлэн төрийн албанд тасралтгүй 40 жил ажиллсан байна.
Шагналыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо бусад гишүүдийн хамт гардуулан баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.
Д.Амар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Энэ архичин хар Цогоог зайлуулаачээ. Төрийн албыг төрлийн алба болгосон хулгайч.