Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын өнөөдөр хянан хэлэлцлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Маралмаа, Т.Цогт нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод 20 жил хорих ял тус тус оногдуулсан юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Г.Маралмаад оногдуулсан ялыг 18 жил, Т.Цогтод оногдуулсан ялыг 13 жил болгон өөрчилж, ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо. Мөн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Сэтгэгдэл ( 6 )
50 iig awaad haalttai deglem gej nuutslaad sullah gej bga yum bndaa ene turiin huuli tsaaz gej chiheriin tsaas boljdee
Yun 50say ter mongoor yadiin negent xoorxii oxin bhku bolchood bxad eejidn ogox geed bgamu tiiml bsiin bol amid bxadn ene 2yrgchingas xuuxde awku yasiin odoo ter setgel sanaani xoxirloor yadav bnaa
Амийг амиар. Хуруун чинээ нялх үрээ алчихаад хоол хоолойгоор нь орж байгаан байх даа. Ичиж амьдар шижгийн амьтад.
Arai ch dee
Huuli gej ugui boljee, buh nasaar ni hori , esvel tsaazlah heregtei elbegdorj guai
Ухсэний хохь амьдын аз гэгч болохнээ яасан гэж энэ тамлагчдын ялыг хонгоруулээд бгаа юм бэ Энэ чинь шударга биш бн