.
Тамхины худалдааны зохистой хяналтын талаар МҮХАҮТ, Монголын жижиглэнн худалдаа дэмжигчдийн холбоо хамтран сургалт зохион байгуулжээ. Сургалт, уулзалтад УИХ-ын гишүүн Н.Оюундарь, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Монголын жижиглэн худалдаа дэмжигчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, зөвлөх Д.Нарантуяа, Казакстан Улсын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Жибек Ажибаева нар оролцсон байна. Энэ үеэр тамхины хяналтын эрхзүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилт жижиглэн худалдаачдад, , хэрэглэгчдэд улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар санал бодлоо солилцжээ. Мөн Ази Номхон далайн Аялал жуулчлалын жижиглэн худалдааны холбооны төлөөлөгч Рода Северино Тамхины тухай хууль гадаадын аялагчдад хэрхэн нөлөөлдөг талаар яриа өрнүүллээ. Дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр тамхины зохистой худалдааны хяналтад санал болгож шийдлүүдийг хэлэлцэж, уриалга гаргажээ.
Д.Амар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )