Оюутолгойн ажилчдын оймсыг Өмнөговь аймаг нийлүүлнэ гэв

Админ | Zindaa.mn
2017 оны 10 сарын 27
Өмнөговь аймаг "Оюутолгой" ХХК-ий хамтарсан хангамжийн ажлын хэсэг тав дахь удаагийн хурлаар, 14 төрлийн 30 гаруй бараа, ажил үйлчилгээ авахаар зөвхөн Өмнөговь аймагт хязгаарлагдмал тендер зарлахаар тохиролцож, хугацааг товлосон байна.
Оюутолгойн уурхайд ажилчдын энгийн оймс нийлүүлэх, цаашдаа Өмнөговьд үйлдвэрлэх, баяжмалын уут үйлдвэрлэж нийлүүлэх, мах, сүү, хүнсний ногоо нийлүүлэх, Ганц модноос Оюутолгой хүртэлх тээвэр, Улаанбаатар-Оюутолгой хоорондын тээвэр гэх мэт 14 төрлийн бараа ажил үйлчилгээг тус аймгаас авахаар болжээ.

Дээрх ажлуудын тендерийн заримыг энэ дөрөвдүгээр улиралд, харин бусдыг нь 2018 он гарахад зарлах ажээ. Ирэх сарын 7-нд "Оюутолгой" ХХК-иас Нутгийн удирдлагын ордны "Сүлд" танхимд 14 цагаас хийх энэ талаарх мэдээллийн уулзалтдаа зөвхөн Өмнөговь аймагт зарлах тендерийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой компани, аж ахуйн нэгжүүдийг урьжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top