Төрийн нарийны суудлаас түмэнд “танигдсан” Сайд Ж.Бат-Эрдэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

        

Зунжин, намаржин олныг шуугиулан байж байгуулагдсан Засгийн газар эмх журмандаа оров. Энэ удаад тус Засгийн газрын Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнийг Zindaa.mn сайт онцолж байна.

 

 Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат гэгддэг тэрбээр өмнө нь  Зам тээврийн салбарт Төрийн нарийн бичгийн даргын хариуцлагтай албыг хашиж байсан туршлагатай нэгэн билээ. Булган аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ моринд хорхойтой нэгэн. Улсын наадамд морь айрагдуулаад үзчихсэн догь уяач. Тэр “хоббигоороо” УИХ-ын дарга М.Энхболдтой дөрөө харшдаг биз. УИХ-д сонгогдохоосоо өмнө Булган аймгийн Уяачдын холбоог тэргүүлж, хөдөөний хусуур сойз зүүсэн дэвэргэн уяачдын цөсийг хөөргөж явав. Хоёр жил орчим Булган  аймгийн МАН-ын даргаар ажиллаж, тэндээ суурь сахиж байгаад, УИХ-д үзчихсэн сүйхээтэй эр. Ер нь Булганыхаа тойргийг алдахгүйн тулд хоёр жил “усласан”-ны хүчинд УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн л дээ.

 Айл болгоны уяаны шонг хоёр жил эргэчихэд жирийн малчид гэрийн эзнийхээ энтэй дотносолгүй яахав. Тэгээд л “таньдаггүй бурханаас, таньдаг чөтгөр дээр” гэж үзсэн биз... Түүний өрсөлдөгч аргагүй гэнэн, дуу цөөтэй хүн байж таарсан нь ч аз болсон байлгүй. АН-ын нэр дэвшигч UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин гэх залуухан “наймаачин” туршлага дутаад түүнд “уначихсан”. УИХ-ын сонгуулийн өмнөхөн тэрбээр өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан амьдралын түүхээ эгээ л зохиолч шиг өгүүлсэн нь олны сэтгэлд нийцсэн нь дамжиггүй. Арван жилийн онц сурлагатай хүүхэд дээд сургуулийн шалгалтандаа уначихаад их ичсэнээ ч дэлгэсэн нь хүний хайр татсан байлгүй. Сонгууль болдогоороо болсон учир одоо мэдээж өнгөрсөн асуудал. Нүдээрээ инээж, дарууханаар ярьж явдаг тэрбээр холын бодолтой хүн гэдгээ хэдэнтээ харуулсан. Засгийн газар огцрохын өмнөхөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад нэгэн төсөл өргөн барьсаныг санаж буй биз ээ. “Хуулийн дайтай төсөл боловсруулсан гавьяатай эрхэм” гэх зэргээр сэтгүүлчдийг өөрийн өмнөөс дуугаргаад авсан санагдана.

 “Шинэ хөдөө ” нэртэй дээрх төсөл мах сүү, жимс ноос ноолуур зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжнэ гэдэг утгаараа тийнхүү сэтгүүлчдийн сэтгэлийг хөдөлгөсөн биз. “Төрийн сайд гэдэг Төрийн нарийн биш шүү...” гэсэн хоржоонтой  үгээр УИХ-ын гишүүн Л.Болдоор ”дайлуулан” ажлаа хүлээж авсан тэрбээр хэд хэдэн ажил санаачлан Төрийн сайдын албаа эхлүүллээ. Тухайлбал, Ж.Бат-Эрдэнэ салбарынхаа тулгамдаж буй асуудлуудтай  саяхан танилцав. Энэ үеэр салбар байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Тодорхой хэлэхэд, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх талаар тодорхой санал боловсруулах үүргийг Монголын төмөр зам ТӨХК-д даалгалаа. Мөн Төмөртэйн төмөр замтай холбогдох бүх материал, баримт бичгийг танилцуулах үүргийг ч өгсөн байна.

 Түүнчлэн УБТЗ-ын нэн түрүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай их засварын ажил, Сайншанд-Агь-Сүмбэт чиглэлийн хоёр дахь төмөр замыг барих асуудал болон зүтгүүр вагон шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийн талаарх саналаа боловсруулж, танилцуулахыг даалгав. Түүнчлэн Бүс нутгийн логистикийг хөгжүүлэх төслийн ажлыг эрчимжүүлж 2018 онд бүрэн дуусгах үүрэг даалгаварыг өгсөн зэрэг тодорхой чиглэлийг гаргаж, дээрх даалгаврын хариуг хүлээж авах өдрөө зарласан байна. Ямартаа ч тэрбээр Замчдын баярын өдөр буюу энэ сарын 30-нд Авто замын эхлэл цэгт хүндэтгэл үзүүлсэн. Сайдын ажлын зам, цаашдын өндөр карерийн замаа еслол төгөлдөр эхлүүлсэн гэлтэй. Энэ уруул жимийж, нүдээрээ инээсэн царай нэгэн бол их ажилсаг, хэлсэнээ хийлгэдэг даргын царай, эсвэл олны таамаглаж буйгаар зальтай хүний шинжийг  илтгэнэ. Алин болохыг цаг хугацаа харуулах тул илүүг нурших хэрэггүй бизээ.

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.180.36) 2025 оны 03 сарын 13

Энэ нохор Увсын шиг л харагдаад байдаг юм даа, яг л УВС Мон доо, тэгсэн хирнээ Булганых гээд байгаагийн учир нь юундаа юм бол

1  |  0
Наранбаяр(202.70.46.215) 2025 оны 03 сарын 13

Энэ юм хийх хүн мөн үү? Мэдкү ээ өи л лав эргэлзэж байна. Хэт их нэр төр хөөцөлдсөн, би би би гэж цээжээ дэлдсэн хүн л харагдаад байдгийм даа

1  |  0
Bulgan(43.242.243.113) 2025 оны 03 сарын 13

За нутагаас минь гарсан гишүүн сайд болсонд баяр хүргэе. Энэ хүнд анх бол дургуй байсоон үнэнээ хэлэе. Харин манай гахйн аж ахуйд битүү газар манай аж ахуйтай тоосон шинжгүй орж ирээд 30aaд минут ярилцаад танилцаж бсаан. Үнэндээ мужик гэдэг н үнэн байнлээ. Яривал их зүйл их байгаа ч манай булганы жижэг дунд үйлдвэрлэлийнхэн байнга дэмждэг болсоон. Амжилт хүсэе

1  |  0
Ахмад уурхайчин(202.9.43.204) 2025 оны 03 сарын 13

Хамгийн чухал асуудал Шивээ хүрэн, Гашуун сухайтын төмөр зам. Үүнд яавч цаг алдаж болохгүй. Цаг минут дутмаас бид валют алдаж байгаа. Нөгөө асуудал болУул уурхай хүнд үйлдвэрийн яам яаралтай Тавантолгойн нүүрс баяжуулах төслийг хэрэгжүүлэх асуудал байна. Одоо монголыг валютаар тэжээж байгаа нүүрс тээврийн жолооч нарын асуудлыг нэг анхаарч үзээчээ. Амрах хооллох газаргүй. хэдэн сараар яаж ингэж хүнийг ажилуулж чадаж байнаа. Энэ бол Засгийн газрын хамгийн түрүүнд анхаарвал зохих тулсан асуудалын нэг шүү. Одоо өвөл болж байгааг эрх биш бодно бизээ.

1  |  0
бүсгүй(202.131.246.26) 2025 оны 03 сарын 13

дажгүй мужик гэж боддогийн Зарим нэг гишүүнцэрүүдийг бодвол эр хүн байхаа

1  |  0
Зочин(203.91.112.198) 2025 оны 03 сарын 13

АЯ ЯА ЯА МӨНЧ ЗАНГАРАГТАЙ ХАРЖ БАЙХЧИНЭЭ ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДУУЛЖ БИЧҮҮЛЧИХЭЭД Л ЗУРАГ ХӨРӨГӨӨ ЗАНГАРАГТАЙ АВХУУЛЖ ТАВЬСАН ЮМ ШИГ Л БАЙНДАА

1  |  0
Bold(223.38.61.139) 2025 оны 03 сарын 13

Setgvvlch ta Bulganii ard tvmniig doromjlood baina u da.bid songoltoo hend ogohoo meddeg ard tvmen shv.chinii heldegeer 2 jil bulganaar holhiloo ch geh shig..bid hen bolowsroltoi hen vnench shudarga ard olniihoo tuloo ajillaj chadah hvnee l songoson.bid zow hvnee ch hamgiin ih sanaltaigaar gishvvn bolgoson.Baterdene gishvvndee itgedeg yum Bulganiihan.

1  |  0
зочин(202.55.191.99) 2025 оны 03 сарын 13

ИНЕГ-ын том том машин унасан дарга нарын хууль бус ажиллагааг зогсоогоорой МАН намын нэрийн дор ямар их мэргэжлийн бус хүмүүс ажилд авч байна . Нарийн Мэргэжлийн хүнээр дарга тавихгүй бол аюулгүй ажиллагаа алдагдана шүү .

1  |  0
Э(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Батзандангийн БатЭрдэнэ,Доржханд авгай 2 оо зайлуулаачээ.....одоо болсон биздээ та 2 гээд.эелдэгээр

1  |  0
батзандангийн уба(103.57.92.140) 2025 оны 03 сарын 13

ХАР САХАЛ ЧАМАЙЙГ ХАРЖ Л БАЙЯ ГАНБАТААСАА ДЭЭРДЭХГУЙ ДЭЭ

1  |  0
Close menu