Т.Энхболд:Санхүүжилт шийдэгдэхгүй бол газраа Хятадуудад худалдана

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

Дархан-Уул, Сэлэнгэ  аймгийн ахмадуудыг орон сууцтай болгохыг шаардан Тусгаар тогтнолын  талбайд дөнгөтэй суулт хийсэн иргэн Т.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Намайг Товуудоржийн Энхболд гэдэг. Би Дархан-Уул аймгийн уугуул иргэн. 2012 Ахмадын орон сууцны хөтөлбөр санаачлан эхлүүлсэн. Монголд анхны тохиолдол гэж болно. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Ганбаатар нарт хандахад санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой гэсэн ч өнөөдөр  гацчихлаа.

-Суултаа нойтон өлсгөлөн болгоно гэсэн үү?

-Маргаашнаас нойтон өлсгөлөн зарлана. Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нараас ямар нэгэн тодорхой хариулт өгөхийг хүсээд байгаа юм. Санхүүжүүлж чадна, чадахгүй гэсэн.

-Эдгээр албан тушаалтны хэн нэгнээс хариулт ирээгүй юу?

-Ерөнхийлөгчийн зөвлөх гэж хүн ирж уулзаад  Ерөнхийлөгчөөс ямар тус авмаар байна гэсэн. Ерөнхийлөгч шийдвэр гаргах ёстой биз дээ. Би зургаан жил хөөцөлдөж байна. Авлига авах гээд байгаа юмуу. Би өгвөл ахмадын орон  сууцны дээврээс дутна шүү дээ. Хэрэв санхүүжилт шийдвэрлэгдэхгүй бол газраа хятадуудад зарахаас аргагүй.

-Нойтон өлсгөлөн зарлахад эрүүл мэндийн байдал  шалтгаална. Та зохих газарт хандсан уу?

-Чингэлтэй дүүргийн Засаг даргаас суулт хийх зөвшөөрөл авах гэж есөн сар зургаа хоног явсан. Нойтон өлсгөлөн зарлахаар боллоо гэхэд “Би мэдэхгүй. Шүүхэд хандаж, эмчийн магадлагаа ав гэсэн. Эмнэлгийн даргатай нь уулзахаар би мэдэхгүй, Засаг дарга, дүүргийн цагдаа мэднэ гэх юм.

 Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (43.242.243.92) 2017 оны 10 сарын 31

Hujaanartai yasn ih ovortoruundee orson hulgaich vee. Henii gazriig hend zarahgeed bga yumbee. ODOO buur hujaanar MGLOO SGAZAR avdag boltson yumuu

0  |  0
Зааа(122.201.31.82) 2017 оны 10 сарын 31

Хятадаар туруу барих гэсэн бодол санааг Тер нь ч Нийгэм ч тас цохих хэрэгтэй !!! Монголчууд одоо байтлаа дотоод тэмцэлдээ Хятадуудыг оролцуулах нь дутаа юу ай ?!

0  |  0
Хyцахнээ(103.26.194.166) 2017 оны 10 сарын 31

Бусдын төлөө чи амьдраа юу. Үхэхгүй юу муу хужаaгийн шээс

0  |  0
Дорж(103.26.194.203) 2017 оны 10 сарын 31

Монгол улсын газрыг энэ мэдэж зардаг болоо юу?

0  |  0
иргэн(103.26.194.220) 2017 оны 10 сарын 30

Наад нөхөр чинь Монголын газар нутгийг хятадуудад зарна гэх шиг наад нөхрөө шар хад эмнэлэгт аваачиж шалгаруулах

0  |  0
zochin(103.26.193.15) 2017 оны 10 сарын 30

Chi yu be gazar zardag vvniug shalga

0  |  0
Зочин(43.228.129.78) 2017 оны 10 сарын 30

Бүр тэнэгтэх юмаа олж ядах юм.Монгол улсын нутаг дэвсгэр дотор Т.Энхболд гэдэг улс байдаг бол зарна уу байна уу? маньд хамаа алга.Псда чинь их юмаараа айлгаж байх шив дээ,

0  |  0
зочин(185.26.153.23) 2017 оны 10 сарын 30

чи болилдоо өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ хятадуудад газраа зарлаа ч гэх шиг чиний газар юм уу, даварчихсан аалз бэ.

0  |  0
Top