Ц.Баатархүү: Улаанбаатар хот ийм удирдлагатай байх уу гэдэг дээр дүгнэлт өгөх ёстой болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

  Нийслэлийн иргэдийн хурал өнөөдөр хуралдах ёстой байсан ч нийслэлийн МАН бүлэг завсарлага авсан байна . Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийлээ.

Тэрээр “Улаанбаатарчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн мэдэж байгаа Нийслэлийн иргэдийн хурал өнгөрсөн тавдугаар сараас хойш ерөөсөө хуралдсангүй. Өвлийн бэлтгэл хангах, ирэх оны төсөв хэлэлцэх гээд олон ажил байна. Гэтэл МАН олон удаа завсарлага авч, НИТХ ажлаа хийж чадахаа больчихоод байна.

Нийслэлд эрх баригч нам үнэхээр засаглаж чадахгүй байгаа. Нийслэлийн утаа, хог хаягдал гээд ойр зуурын асуудлаа шийдмээр байдаг. Нийслэл Улаанбаатар хотод өмнөх дөрвөн жил хэрэгжиж байсан бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлт, ахмадын орон сууцыг олон төвт хот болгох ажлуудыг үргэлжлүүлээд хийж чадахгүй юм гэхэд засаглалын асуудлаа шийдмээр байна. Өнөөдөр Аз жаргалтай Улаанбаатар хот байгуулна гэж амласан. Гэвч аз жаргалтай хот болж чадаж байна уу. Өнгөрсөн нэг жил Улаанбаатарчуудын хувьд хамгийн аз жаргалгүй жил байсан. Нэг жилийн хугацаанд гэр хорооллын хөгжил, нийтийн тээврийн асуудлыг орхигдуулсан.

 Төсвийн үндсэн чиглэлээ хэлэлцэж чадаагүй байна. Ирэх оны төсвөө яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Ирэх 2018 онд хэрхэн яаж хөгжих юм гэдэг төсвөө хэлэлцэе гэж удаа дараа МАН-д манай бүлгийн зүгээс тавьж ирсэн ч хурлаа хуралдуулсангүй. Энэ хэрээр Улаанбаатар хотын хөгжил хойшилж байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал ерөөсөө хуралдаж чадахгүй байна. МАН-ын гишүүдээс 100 хувь бүрддэг. Ирц бүрдэхгүй байна. Цаашид энэ байдлаар НИТХ ажиллах юм уу, нийслэл Улаанбаатар хот ийм удирдлагатай байх уу гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Нийслэлийн МАН эрх мэдлийн төлөөх зөрчилдөөнөө засч чадахгүй учраас НИТХ-ыг гацаагаад байна” гэлээ. 

    

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.130) 2017 оны 10 сарын 30

Хотын удирдлага арай дэндэж байна. Байгууллагуудын батлагдсан орон тооныхоо 1/3 нь дарга болсон байна. Ажлаа мэдэхгүй өчнөөн олон дарга орлогчоо дараа жилийн төсөв батлахдаа цөөлөөч

0  |  0
Зочин(202.9.42.193) 2017 оны 10 сарын 30

Хот иим даргатай баймааргүй л байна шүү

0  |  0
Zochin(202.70.46.227) 2017 оны 10 сарын 30

Heleh.ch.ug.algayostoi.butehgui.amitad.yam

0  |  0
Top