Дуут дохио дуугарган дураараа авирладаг этгээдүүдийг эмхэлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 15-ны дотор дуут дохионы замбараагүй хэрэглээг цэгцлэх үүргийг цагдаагийн даргад өгчээ. 
  Шалгалтаар ганцхан өдрийн дотор 60 машины дуут дохио хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгожээ. 

Хураагдсан дуут дохионуудаас гадна зөвшөөрөлтэй атлаа журамд заасан зам талбай, цаг хугацаа, бүсдээ ашиглаагүй, дуртай замдаа дохиогоо дуугаргаж явсан зөрчлүүд нилээд гарчээ. Ийнхүү дуут дохио дуугарган дураараа авирладаг этгээдүүдийг эмхэлж эхэлсэн нь энэ аж.

Дуут дохиог дараах нөхцөлд ашиглана

  • Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд - ХӨХ
  • Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, Авилгатай тэмцэх газар.ХӨХ
  • Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд-ХӨХ, Улаан
  • Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - ХӨХ-УЛААН
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэлд- УЛААН
  • Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд - НОГООН
  • Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, авто тээврийн хяналтын тээврийн хэрэгсэл ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд– ШАР өнгийн гэрлэн дохио хэрэглэнэ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.228.128.195) 2017 оны 10 сарын 31

ЦАБ номертой Ландууд хэрэглээд давхиад байх юм одоогоор манайх тайван цагт амьдарч байгаа биз дээ Германы хаягдал ногоон эрээн дээрээ хүртэл дохио тавьчихсан ангийн захирагч хүртэл тууж явах юм анхааралдаа авах хэрэгтэй

0  |  0
zuv(78.245.100.57) 2017 оны 10 сарын 30

bayar hurgiy

0  |  0
Зочин(202.9.42.193) 2017 оны 10 сарын 30

Ашгүй дээ

0  |  0
зочин(203.91.118.180) 2017 оны 10 сарын 30

эмх цэгцэнд орохын эхлэл энэ буюу ...

0  |  0
Top