Залуучууд шинжлэх ухаан, технологийн музей байгуулахаар шийджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

ЮНЕСКО-гоос энэ зууныг “Мэдлэгийн зуун” хэмээн зарласан. БНСУ, Сингапур, Тайвань зэрэг улс мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх замаар эрчимтэй хөгжиж байгаа билээ.

Монгол улсын хувьд боловсролын салбартаа хөрөнгө оруулж, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримтлах болсон. Энэ хүрээнд үндэсний инновацийн чадавхийг бэхжүүлэхийг чармайх бүхий улс орнууд шинжлэх ухаанд зориулсан музейтэй байдаг. Жишээлбэл, Ази тивд одоогоор хамгийн томд тооцогддог Шанхайн шинжлэх ухаан, технологийн музейг БНХАУ 2001 онд байгуулжээ.

Тэгвэл “JCI IMPACT” салбар байгууллага нь шинжлэх ухааны нээлтүүд, инженерчиллийн шийдлүүдийг энгийнээр загварчилсан хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, виртуаль, бодит зэрэг үзмэрүүд бүхий музей байгуулах том зорилго дэвшүүлэн ажиллаж эхэлжээ.   

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХаХа(183.81.171.150) 2017 оны 10 сарын 31

Галууг дуурайж хэрээ хелдеех улгэрийг манайхан сайн харуулах юм даа.

0  |  0
Top