Д.Энхболд: Гинжтэй өлсгөлөн зарлана

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт 600 ахмадын орон сууц барих ажлыг  “Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Д.Энхболд 2012 онд санаачлан эхлүүлжээ. Улмаар ахмадуудаас урьдчилгаа 10 хувийг авч 2014 онд барилгын ажлыг эхлүүлсэн боловч зогссон байна. Унгарын “Экзим” банкнаас тус орон сууцны барилгын ажлыг дэмжин, туслалцаа үзүүлэх боломжтой гэжээ. Үүний тулд Монгол Улсын Засгийн газраас батлан даасан бичиг гаргаж өгөхийг хүссэн байна. Гэвч Засгийн газраас өдийг хүртэл хариу өгөөгүй аж. Тиймээс "Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Д.Энхболд  "Эрх чөлөөний талбай" дээр 22 хоног суулт хийсэн байна. Суулт хийж байх хугацаанд нь Засгийн газраас ямар ч хариу өгөөгүй аж. Тиймээс суултаа  нойтон өлсгөлөн болгохоо мэдэгдлээ.

С.Ганбаатар, Д.Хаянхярваа нар намайг мэхэлсэн

Д.Энхболд "2012 оноос хойш зургаан жилийн турш ахмадын орон сууц барих ажлыг хөөцөлдөж байна. Засгийн газраас маш олон удаа дэмжлэг хүссэн боловч огт хариу өгөхгүй байсаар өдийг хүрлээ. Суулт хийж байх хугацаандаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,, Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайд, ХНХ-ын газарт, ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлж, ахмадын орон сууцыг дэмжих хүсэлт тавьсан. Гэвч хариу өгөөгүй. Тиймээс маргааш буюу арван нэгдүгээр сарын 1-ний 11 цагаас эхлэн гинжтэй өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна. Өмнө нь 2016 онд Ахмадын орон сууц барих ажлын төлөө Дархан Уул аймагт таван сар суулт хийсэн. Энэ хугацаанд М.Энхболд, Дархан Уул аймгаас сонгогдсон Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар амлалт өгсөн. Тэд хэлэхдээ “Хэрэв бид Дархандаа болон дээрээ ялбал ахмадын орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгнө” гэсэн. Мөн Дархан Уул аймгаас 2012 онд сонгогдсон Д.Хаянхярваа, С.Ганбаатар гишүүн нар санхүүгийн асуудлыг шийдэж өгөхөө амласан. Гэвч тэд хэлсэндээ хүрэлгүй намайг хуурч, мэхэлсэн. Улмаар 2014 онд барилгын ажил эхэлж, тус оны зургаан сард зогссон. Хэрэв тухайн үед санхүүжилтийн ажлыг шийдсэн бол 2014 оныхоо 11 дүгээр сард байр ашиглалтад орох байсан. Энэ асуудлын талаар олон банканд хандаж үзсэн. Мөн Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнтэй энэ асуудлаар уулзсан. Улмаар Унгарын “Экзим”  банктай холбож өгсөн юм. Тус банк “ахмадын орон сууцны хөрөнгийг 100 хувь шийдэж өгье. Танайх зөвхөн Засгийн газраасаа батлан даасан бичиг аваад өг” гэсэн. Гэвч засгийн газраас батлан даалт гаргаж өгөөгүй. Үүнээс болоод олон ахмад хохирч байна. Өлсгөлөнг би ганцаараа зарлана. Ахмадуудыг энд авчрах боломжгүй. Мөн Хятадууд надтай уулзаж орон сууц барих газар дээр чинь зочид буудал барья гэсэн санал тавьсан. Саналыг би зөвшөөрөөгүй. Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт баригдах орон сууцанд нийтдээ 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Хэрэв бүтэхгүй бол ядаж Дархныхаа ахмадуудад л орон сууц барьж өгье гэсэн бодол байна. Ямар ч байсан үр дүн гартал гинжтэй өлсгөлөнгөө үргэлжлүүлэх болно” гэлээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.210) 2017 оны 10 сарын 31

Тэд чинь ууль санаачилах баталцах уурэгтэй хумуус. Эрсдэлээ еерее хариуц.

0  |  0
ханаа(66.181.191.61) 2017 оны 10 сарын 31

За даа энэ хүн ч худлаа бхаа даа юу яасан 7 5 тэрбум вэ одоо өлсгөлөн зарлаж бгаад мөнгө авдаг болихнээ

0  |  0
Зочин(202.179.31.104) 2017 оны 10 сарын 31

Амьд яваа цагт өөрийгөө зовоож өлсгөлөн зарлах бол сайн хэрэг биш дээ.

0  |  0
Ganaa(150.129.141.241) 2017 оны 10 сарын 31

Ahmaduudaas baahan mongo avchaad yu geed hutsaad bgaan. Ene ni ooroo bussiness hiih geed chadahgui bolhooroo olsoglon zarlaj zasgiin gazraas batalgaa garguuldag ni yu ve. Batalgaa garguulaad gadnaas mongo avchaad tolohgui bol tatvar tologchdiin mongoor tolhuu yostoi gorid bn daa

0  |  0
Top