Газар хөдөлсний улмаас сурагчдаа амраажээ

2017 оны 10 сарын 31

 

 ГАЗАР ХӨДӨЛСӨН СУМЫН БАЙДАЛ

Говь-Алтай аймгийн Чандмань,Эрдэнэ сумдад газар хөдөлсөн.  Тиймээс  аймгийн Засаг дарга С.Гансэлэм газар дээр нь нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн Алаг хайрхан хэмээх газар 10 сарын 29 ний 18:22 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тухайн үед нутгийн иргэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн талаар хэлж байна. Чандманий сургуулийн хичээлийн танхимд таван ангид ханын болон цонхны цууралт өгсөн ,дотуур байрны өрөөнүүдийн булан таазанд цагаан шаврын хагаралт гарчээ.

Мөн цэцэрлэгийн коридорын хаалганы орой даацын хананд цууралт өгсөн, сумын Тамгын газрын худгийн барилгын хананд цууралт өгч спорт заалны цонхны шилэнд цуурсан зэрэг хохирол гарчээ. Чандмань сумын төвийн 4 айлын орон сууцны хоёр хананд цууралт, цагдаагийн кабоны үүдний хэсэгт цууралттай байна.

Сумын сургуулийн тухайд 1970 онд дутуу шаталттай түүхий тоосгоор баригдсан аж. Түүнд мэргэжлийн хяналтын газраас хоёр удаа ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан насжилт өндөртэй байр байсан нь чичирхийлэлд өртөх үндэс болсон гэдгийг хэлж байна.

Эрдэнэ суманд нь  чичирхийлэл мэдрэгдсэний улмаас Засаг даргын тамгын газрын байр, барилга байшинд цууралт гарсан байна. Одоогоор тус сумын сургууль хичээллэлгүй, хүүхдүүдээ амраажээ. 

 

Р.Төмөрчөдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top