Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж байсан 27 уулчны 17 нь амь эрсэдсэн харамсалтай явдал тохиогоод байгаа юм. Энэхүү ослын тухай мэдээлэл нь уулчдын түүхэнд гарсан томоохон ослын нэгт тооцогдож, олон орны анхаарлыг татаад байгаа. Үүнээс үүдэн дэлхийн улс орнуудын мэргэжлийн уулчид Отгонтэнгэр хайрханыг сонирхож байгаа аж. Уулчдын сонирхлыг татах ганц зүйл нь эрсдэлтэй, амиа зольсон авиралт байдаг гэнэ. Энэ тухай уулын спортын мэргэжлийн хэвлэлүүд онцлоод эхэлжээ. Уулчид эхнээсээ манай орныг зорих нислэгийн тийзээ захиалж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна.
Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 11 )
Төриин тхилгатай ууланд авирч болохгүй
Янжиндулам гуай ”нэгт” гэдэггүй ”нэгд” гэж бичдэгийг бага сургуулийн хүүхдүүдээс асуу
Za dandaa tuilshirch bh um gadaaduud end tendhiin uulaar zunduu l yavj bna.ene chin sport, hobi,manaid l bolohoor bhgui geed shutleg enee teree yariad unah um.garch l baigdee.
Энэ хайрханы оройд хүн гаргахгүй байх хэрэгтэй.хуульчилж өгвөл таарна
НАЛУУ ТАЛААРАА ГАРААД БУУВАЛ ГАЙГУЙ БАЙЛГҮЙДЭЭ , ОСОЛДСОН ЖУУЛЧИД БАРИМЖАА АЛДААД ХАВЦАЛ ТАЛРУУГАА БУУГААД ЦАСТАЙГАА УНАЧИХСАН ЮМ БИШҮҮ
Үхлээ захиаллаа гэсэн үгүү
Энэ хайрханд 33 удаа гарсан хүн хэлж байлаа энэ удаа гай таараад л цас нураад явчихсан болхоос тийм ч аймаар газар биш би бэхэлгээ хийлгүй таягаа бариад л гараад буудаг гэж
худлаа мэдээлэл
энэ хайрхан руу цаашид гадны байтугай дотоодын уулчид ч гараад хэрэггүй дээ. хайрханаа гомдоож догшруулж гай болов.
үнэхээр үнэн бол зөв бодлого явуулж нутаг орноо хөгжүүлээсэй, овоо хөөрхөн мөнгө олно доо
Хэн дуртай нь гараад байдаг хайрхан биш ээ. Гаргаад байдаг ч хайрхан биш. Энэ ууланд авируулаад эхэлвэл сайн юмны цондон биш шүү. Эхнээсээ мэдэж байгаа биз дээ.