- 01Рэйчел Вайс, Дэниел Крейг нар хүүхэдтэй болно
- 02Дижей Avicii 28 насандаа хорвоог орхилоо
- 032018 онд ч мода хэвээр байх долоон төрлийн хувцас
- 0468 настай Ричард Гир нууцаар гэрлэлтээ батлуулжээ
- 05Шог зураг шигээ болох гэж 190 мянган фунт зарцуулжээ
- 06Алла Пугачёва будаггүй селфи хийв
- 07Алдарт ELLE сэтгүүлийг чимсэн Монгол бүсгүй
- 08Оддын хамгийн утгагүй хуримын гоёлууд
- 0950 гарсан ч усны хувцастай гайхалтай харагддаг одод
- 10Хамгийн загварлаг од ээж нар
Монгол тахийг нутагшуулсаны ойг тэмдэглэв

11-р сарын 02 -нд, 11:46 минутанд

Монгол тахийг эх нутагт нь ахин нутагшуулсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэгвэл Олон улсын Тахь групп, Говийн их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран "Тахь эх нутагтаа" гэрэл зургийн үзэсгэлэн, нээлттэй өдөрлөгийг Говь-Алтай аймагт зохион байгуулжээ.
Өдөрлөг хоёр өдрийн турш үргэлжилж, нутгийн иргэд, байгууллагуудын ажилтан албан хаагчид, сурагч багачууд сонирхсон байна.
Мөн үеэр тэдэнд тахийн тухай сурталчлан таниулах, хайрлан хамгаалахад чиглэгдсэн таниулга, сурталчилгааг мэргэжилтнүүдийн зүгээс олон нийтэд үзүүлжээ.
Тэртээ 1992 оны зургадугаар сарын 5-нд Говь-Алтай аймгийн Тахийн талд "Христиан Освальдын сан"-гийн дэмжлэгээр, Монголын Засгийн газар, Тахь нутагшуулах үндэсний комиссынхоны зохион байгуулан таван тахийг анх аваачжээ. Европоос нүүлгэн шилжүүлэн ирсэн түүхэн тэр үеэс хойш нийт хэд хэдэн удаа тахь нэмж авч ирсэн бөгөөд одоо 200 толгойд хүртлээ өсөн нэмэгдээд байгаа гэж тус аймгаас мэдээллээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэлүүд ( 0 )