Азербайжанд цагаан алтны орд нээгдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

Азербайжан улсад тун баялаг гарцтай байж болох цагаан алтны орд нээгджээ. Азербайжаны экологи, байгалийн баялгийн сайд Гусейн Багировын мэдэгдлээс эх сурвалж аван Reuters агентлаг энэ талаар мэдээлсэн байна. Ордын нөөцийг одоогоор 100 орчим тонн гэж тооцож байгаа ч цаашид нэмэгдэх магадлалтай аж. Агуулгын хэмжээ ч эцэслэн тогтоогдоогүй байгаа бөгөөд ОХУ, Канад руу дээж шинжлүүлэхээр явуулчихаад хүлээж байгаа ажээ. Азербайжанд үйл ажиллагаа явуулдаг Anglo-Asian Mining PLC компани Гедабек, Ордубад, Гоша Булаг, Гызыл Булаг, Вежнали, Соютлу гэсэн зургаан газар хайгуулын лиценз эзэмшиж байгаа бөгөөд эндээс ордууд олох өндөр магадалалтай байгаа юм. Цагаан алт нь химийн нэр нь платини гэдэг бөгөөд дэлхий дээр 80 000 тоннын нөөц илрээд байгаа. Дэлхийд нэг жилд 200 тонн цагаан алт олборлогдсоны 153 тонн нь ӨАБНУ, 25 тонн нь ОХУ, 7.2 тонн нь Канад улсад ногдож байжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top